МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ ДЭЭД СУРГУУЛЬД НОМ ХАНДИВЛАВ
МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ ДЭЭД СУРГУУЛЬД НОМ ХАНДИВЛАВ



МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ ДЭЭД СУРГУУЛЬД НОМ ХАНДИВЛАВ

2023 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ЭНБД М.Золзаяа Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы шашны Дээд сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн нээлтэд оролцож, сургуулийн Номын санд хүрээлэнгийн эрдэмтдийн философи, социологи, шашин судлал, улс төр судлал, эрх зүйн чиглэлээрх нийт 70 ширхэг ном бүтээлийг хандивлав. Нээлтэд МБШТ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамжц оролцож, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурханы шашны Дээд сургууль нь 1970 онд байгуулагдсан бөгөөд ШУА-ийн ахмад үеийн нэрт эрдэмтэд хичээл заахын зэрэгцээ эрдэм номтой лам нартай буддын гүн ухаан, түүхийн чиглэлээр үр бүтээлтэй хамтран ажиллаж байсныг дурсан ярьсан юм. Энэхүү хамтын ажиллагааг тус хүрээлэнгийн эрдэмтэд эдүгээ ч үргэлжлүүлж хичээл заах, эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах, сургуулийн оюутнууд хүрээлэнд дадлага хийх зэргээр хамтран ажиллаж байна.

Н.Нацагням 


Бусад мэдээлэл
COVID- 19 БА НИЙГЭМ
4 жилийн өмнө
“ХҮРЭЛ ТОГООТ-2019”
5 жилийн өмнө