Их сэтгэгч И.Кантын мэндэлсний 300 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг
Их сэтгэгч И.Кантын мэндэлсний 300 жилийн ойд зориулсан хэлэлцүүлэг

Их сэтгэгч И.Кантын мэндэлсний 300 жилийн ойд зориулсан хэлэлцүүлгийг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Философийн салбар 11-р сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

      Уг хэлэлцүүлэгт И.Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэхүй” бүтээлийг орос, англи хэлнээс монгол хэлнээ хөрвүүлсэн доктор, профессор Ч.Даваадаш, Чөлөөт Берлины их сургуулийн доктор (Sc.D), профессор Себастъян Лалла нар уригдан оролцлоо. Ч.Даваадаш доктор, профессор хүрэлцэн ирсэн зочдод орчуулгынхаа талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Себастъян Лалла доктор (Sc.D), профессор “Өөртөө буй юмс ойлголт практик оюун ухааны асуудал болох нь” сэдвээр танилцуулга хийлээ.
      Хэлэлцүүлэгт оролцогсод философийн эх бүтээлийг төрөлх хэлнээ хөрвүүлэх явдал бол зөвхөн сургалт, судалгааны ажилд эх бүтээлийг эргэлтэд оруулах ач холбогдолтой төдийгүй, залуу эрдэмтэн судлаачид болон оюутан залуусын цаашдын эрдэм судлалын ажил, тэднийг философийн мэдлэгт суралцах, түүнийгээ амьдрал практикт хэрэглэхэд чухал нөлөө үзүүлэх ёстой юм гэж үзлээ. Мөн төр засгийн хэмжээнд бодлого боловсруулагчид болон их дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүд ч энэ хүрээнд хүчин чармайлт гарган хамтран ажиллах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлэв.









Бусад мэдээлэл
COVID- 19 БА НИЙГЭМ
4 жилийн өмнө
“ХҮРЭЛ ТОГООТ-2019”
5 жилийн өмнө