Онол, арга зүйн семинарын
мэдээ
10 дугаар сарын 08-ны өдөр ШУА-ийн Философийн
хүрээлэнгийн 2021 оны Онол, арга зүйн семинар танхим болон цахим хэлбэрээр
амжилттай явагдлаа. “Чанарын мэдээ боловсруулах арга зүй” сэдэвт семинарыг
МУИС-ийн багш, статистикч, социологич, доктор (Ph.D), профессор Д.Нарантуяа
хийж Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын Эрдэм
шинжилгээний дэд ажилтан Б.Азбаяр зохион байгуулав.
Хүрээлэнгийн ЭНБ
дарга доктор (Ph.D) М.Золзаяа хөтөлж, Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын
эрхлэгч, ЭШТА, доктор (Ph.D), дэд профессор Ц.Цэцэнбилэг илтгэгчийг
танилцуулав. Д.Нарантуяа багш 2001-2003 онуудад ИБНВУ-ын Эссексийн Их сургуулийн
докторантурт суралцаж Англид аман түүхийн судалгааны суурийг тавьж хөгжүүлсэн,
Эссексийн Их сургуульд Аман түүхийн архивыг санаачлан байгуулсан профессор Поол
Томпсоноор судалгааны ажлаа удирдуулж хамгаалсан.
Доктор Д.Нарантуяа чанарын мэдээллийг хэрхэн яаж
боловсруулах талаар ярихдаа өөрийн судалгааны жишээн дээр судалгааны асуудлыг
хэрхэн дэвшүүлэх, боловсруулах, мэдээллийн найдвартай байдлыг нягтлах зэргийг
тайбарлалаа. Ингэхдээ “Монгол хүмүүсийн шашин шүтлэгтэй холбогдох түүхийг
сонсож, тэдний нийгмийн амьдралыг цогцлоогч зарим хэсгийг тэмтрээд, тухайн үед
судлаач юу мэдэрч, юуг судалж илрүүлснээ тайлбарлаж, судалгааныхаа үр дүнг
баримтжуулах”-ыг заасан нь сонсогч судлаачдад шинэ мэдлэг олох, эргэцүүллийг
өрнүүлэх ач холбогдолтой боллоо.