ДЭЛХИЙН ФИЛОСОФИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
ДЭЛХИЙН ФИЛОСОФИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

      НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага Юнеско-оос жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн Пүрэв гарагийг Дэлхийн философийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг Монголд анх 2005 онд тэмдэглэжээ.
2024 оны Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Философи-шашин судлалын тэнхим ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран “Өнөөгийн философи ба соёлын эрх” сэдвийн хүрээнд багш, судлаачдын Эрдэм шинжилгээний хурал, оюутны эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хурал 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Пүрэв гарагт МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төвийн 502 тоот танхимд болно.

   Тус хурал нь нийгэм улс төр, боловсрол, итгэл үнэмшлийн системд хамааралтай философи асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, холбогдох онол, арга зүйн шинэ чиг хандлага, тулгарч буй сорилт, дэвшүүлж буй үндэслэлийн талаар хэлэлцэх, түгээх зорилготой.
“Соёлын эрх ба нийгэм, улс төр”, “Ёс зүй, гоо зүй ба үнэлэмж”, “Хүний оршихуйн үнэ цэнэ ба шашин”, “Боловсролын өөрчлөлт ба философи” гэсэн дэд сэдвүүдээр Монгол улсад философийн сургалт, судалгааны үйл ажиллагааг дагнан эрхэлдэг мэргэжлийн байгууллага болох МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУА-ийн Философийн хүрээлэн, их, дээд сургуулийн багш судлаачид олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлнэ.


Бусад мэдээлэл
COVID- 19 БА НИЙГЭМ
4 жилийн өмнө
“ХҮРЭЛ ТОГООТ-2019”
5 жилийн өмнө