ШИНЭ БҮТЭЭЛИЙН НЭЭЛТ БОЛОВ
ШИНЭ  БҮТЭЭЛИЙН НЭЭЛТ БОЛОВ

“МОНГОЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН ХОШУУЧЛАЛ: ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТӨЛӨВ ХАНДЛАГА” ХАМТЫН БҮТЭЭЛ, “ФИЛОСОФИЧ ЭРДЭМТЭН Э.БАЗАРЖАВ” ШИНЭ БҮТЭЭЛИЙН НЭЭЛТ БОЛОВ

 

   ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарт 2022-2024 онд хэрэгжсэн “Улс төрийн харилцаанд улс төрийн хошуучлалын гүйцэтгэж буй үүрэг, үр нөлөө” төслийн хүрээнд “Монгол дахь улс төрийн хошуучлал: өнөөгийн төлөв байдал, төлөв хандлага”, “Философич эрдэмтэн Э.Базаржав” товхимол хэвэлж нээлтийг 2025 оны 1-р сарын 20-ны өдөр зохион байгуулав.

   “Монгол дахь улс төрийн хошуучлал: өнөөгийн төлөв байдал, төлөв хандлага” сэдэвт хамтын бүтээл нь улс төрийн харилцаанд улс төрийн хошуучлалын гүйцэтгэж буй үүрэг, үр нөлөө: үндэслэл, үзэл баримтлал ба онол, арга зүй, Монгол Улс дахь улс төрийн хошуучлалын уламжлал, шинэчлэлийн асуудал, 1992 оноос хойшх үеийн улс төр, эрх зүйн харилцааны мөн чанар, төлөвшлийн асуудал, XXI зууны Монголын улс төрийн хошуучлал: онцлог, хэв маяг, төлөв хандлага зэрэг 4 бүлэгтэй.

   “Улс төрийн харилцаанд улс төрийн хошуучлалын гүйцэтгэж буй үүрэг, үр нөлөө: үндэслэл, үзэл баримтлал ба онол, арга зүй” сэдэвт нэгдүгээр бүлэгт улс төрийн харилцаанд улс төрийн хошуучлалын гүйцэтгэж буй үүрэг, үр нөлөөллийн судалгааны үндэслэл, улс төрийн хошуучлалын гүйцэтгэж буй үүрэг, үр нөлөөллийн судалгааны үзэл баримтлал, улс төрийн хошуучлалын гүйцэтгэж буй үүрэг, үр нөлөөллийн онолын загвар, судалгааны арга зүйг багтаасан болно.

   “Монгол Улс дахь улс төрийн хошуучлалын уламжлал, шинэчлэлийн асуудал” сэдэвт хоёрдугаар бүлэгт Монгол Улс дахь улс төрийн хошуучлалын түүхэн уламжлал ба үйл явц, XX зууны эхэн үеийн улс төрийн хошуучлалын үйл явц, түүний өрнөл, алдаа дутагдал, 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын үйл явц, түүний өрнөл, улс төрийн хошуучлагчдын үйл ажиллагаа, Социализмын үеийн улс төрийн хошуучлалын үр өгөөж, ололт амжилт, сорилт зэргийг судалсан эрдэмтдийн гол бүтээлүүд багтсан.

   “1992 оноос хойшх үеийн улс төр, эрх зүйн харилцааны мөн чанар, төлөвшлийн асуудал” сэдэвт гуравдугаар бүлэгт 1992 оны ардчилсан “шинэ” Үндсэн хуулийн улс төрийн хошуучлалд гүйцэтгэсэн үүрэг, үр нөлөө, ардчилсан шилжилтийн үеийн эрх зүйн харилцаанд гарсан өөрчлөлт, сорилт бэрхшээл (1990-2000 он), эрх зүйн харилцаанд гарсан шинэчлэл, сорилт боломж (2001-2024 он), улс төр, эрх зүйн харилцаанд гарсан шинэчлэл, өөрчлөлт (2001-2024) зэргийг тус тус багтаажээ.

   “XXI зууны Монголын улс төрийн хошуучлал: онцлог, хэв маяг, төлөв хандлага” сэдэвт дөрөвдүгээр бүлэгт Монголчуудын улс төрийн хошуучлал ба улс төрийн сонирхол, оролцооны өнөөгийн байдал, улс төрийн хошуучлалын талаарх монголчуудын мэдлэг, ойлголт, улс төрийн хошуучлагчийн имиж бүрдүүлэлт: ойлголт, гарч буй өөрчлөлт, улс төрийн хошуучлалын талаарх мэдээллийн эх сурвалжийн төрөл, түүний үнэн бодит байдал, Монгол дахь улс төрийн хошуучлалын хэв маяг, төлөвшил, хандлага, Монгол дахь улс төрийн хошуучлалын дүр төрх, төлөв хандлага зэрэг бүтээлүүд орсон.

   “Философич эрдэмтэн Э.Базаржав” товхимолд Э.Базаржавын намтар, судалгаа, багшлах үйл ажиллагааг тухайн үеийн нийгэм-соёл, философийн ухааны хөгжлийн ерөнхий дэвсгэр суурин дээр тавьж, архивын болон бусад төрлийн үнэн бодитой олон баримт, мэдээ материалыг багтаасан. Товхимолд манай философич эрдэмтэд хуучны Зөвлөлт Холбоот улсад бэлтгэгдэж эрдмийн зэрэг хамгаалсан талаар болон бусад нэлээд асуудлыг өмнө нь судалгааны эргэлтэд орж байгаагүй сонирхолтой мэдээ баримт түшиж тодорхой авч үзжээ. Тиймээс зохиогчийн эл товхимол манай орны ахмад үеийн философич эрдэмтдийн намтар судлалд зохих хувь нэмэр болсноороо ач холбогдолтой болжээ гэж үзэж байна.

Эдгээр бүтээлүүд нь улс төр, эрх зүйн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлж буй магистрант, докторантууд болон энэ асуудлыг сонирхон судалж буй олон нийтэд сургалт, судалгааны ажлын суурь хэрэглэгдэхүүн, гарын авлага болно хэмээн үзэж байна.
Мэдээ бэлтгэсэн: Магистр М.Долгорсүрэн




















Бусад мэдээлэл
COVID- 19 БА НИЙГЭМ
4 жилийн өмнө
“ХҮРЭЛ ТОГООТ-2019”
5 жилийн өмнө