«ӨНӨӨГИЙН ФИЛОСОФИ БА СОЁЛЫН ЭРХ»
«ӨНӨӨГИЙН ФИЛОСОФИ БА СОЁЛЫН ЭРХ»

ДЭЛХИЙН ФИЛОСОФИЙН ӨДӨР-2024-ИЙГ 
ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛАХ 
«ӨНӨӨГИЙН ФИЛОСОФИ БА СОЁЛЫН ЭРХ» СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ 

 

ХУРЛЫН ЗОРИЛГО:  

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-оос жил бүр 11 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн Пүрэв гарагт Дэлхийн философийн өдрийг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаагийн Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан МУИС-ийн Философи шашин судлалын тэнхим, ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран “Өнөөгийн философи ба соёлын эрх” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна. Нийгэм улс төр, боловсрол, итгэл үнэмшлийн системд хамааралтай философи асуудлаар судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, холбогдох онол, арга зүйн шинэ чиг хандлага, тулгарч буй сорилт, дэвшүүлж буй үндэслэлийн талаар хэлэлцэх, түгээхэд уг хурлын зорилго оршино. Соёлын эрх гэдэг нь хувь хүн, олон нийтийн соёлын өвөрмөц байдал, зан үйл, илэрхийлэлд чөлөөтэй оролцох, хөгжүүлэх, хадгалах эрхийг хэлнэ. Эдгээр эрхүүд нь соёлын бүлгүүдийн өвөрмөц байдал, залгамж чанарт салшгүй холбоотой хэл, шашин шүтлэг, урлаг, зан заншил, амьдралын хэв маяг зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаа, уламжлалыг хамардаг. 
Үүний тулд “Соёлын эрх ба нийгэм, улс төр”, “Ёс зүй, гоо зүй ба үнэлэмж”, “Хүний оршихуйн үнэ цэнэ ба шашин”, “Боловсролын өөрчлөлт ба философи” гэсэн дэд сэдвүүдийг санал болгож байна. Өнөө цагийн нийгэм соёлын нарийн төвөгтэй асуудлыг ойлгож шийдвэрлэхэд философийн гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь, нөлөөлөх нөлөөллийн талаар салбар дундын шинжтэй, бүтээлч, шүүмжлэлт хэлэлцүүлэг өрнүүлэх бололцоог харгалзан дээрх сэдвүүдийг онцлов. Эрдэмтэн судлаач, багш та бүхнийг энэхүү эрдэм шинжилгээний хуралд сүүлийн үеийн судалгаа, бүтээлч санаагаа хуваалцан оролцохыг урьж байна.  

ХУРЛЫН ДЭД СЭДВҮҮД: 

Соёлын эрх ба нийгэм, улс төр: (Нийгэм улс төрийн философи, ардчилал, зүй ёс, хүний эрх, даяарчлал ба үүний нөлөөлөл, соёлын олон янз байдал, мултикултурализм, бусад холбогдох сэдэв)  

Ёс зүй, гоо зүй ба үнэлэмж: (Норматив ба хэрэглээний ёс зүй, урлагийн философи ба гоо зүйн онол, үнэлэмжийн онол, соёлын философийн холбогдох асуудлууд)  

Хүний оршихуйн үнэ цэнэ ба шашин: (Шашин ба шашны тухай философи, шашны экзистенциализм, хүний амьдралын зорилго, сайн сайхан байдал, бусад холбогдох сэдэв )  

Боловсролын өөрчлөлт ба философи: (Боловсролын философи, боловсролд философийн гүйцэтгэх үүрэг, боловсролын өөрчлөлт, боловсрол дахь тэгш байдал, зүй ёсны асуудал, бусад холбогдох сэдэв)  

Илтгэл хүлээж авах хугацаа: 

 

Хуралд оролцогчдын мэдүүлэг ба хураангуйг 2024 оны 10 сарын 15-ыг хүртэл s.bujinlkham@num.edu.mn хаягаар хүлээж авна.   

Зохион байгуулах ажлын хэсэг мэдүүлэг, хураангуйг үнэлсний үндсэн дээр хурлын хөтөлбөрт тусгана. Илтгэгч нарт хариуг 2024 оны 10 сарын 22-ны дотор мэдэгдэнэ.         

Илтгэлийг бүрэн эхээр нь 2024 оны 11 сарын 02-ноос 11 сарын 09-ний хооронд s.bujinlkham@num.edu.mn хаягаар товлосон хугацаанд хүлээн авна. Харилцах утас: 99710703, 89449218 

 

Илтгэлд тавигдах шаардлага:  

  • Илтгэлийг өмнө хэвлээгүй, өөр хуралд хэлэлцүүлээгүй байна.  
  • Хурлын дэд сэдвүүдийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх зохистой шийдлийг санал болгож, шинэлэг санаа, дүгнэлт дэвшүүлсэн судалгаа, танин мэдэхүйн ач холбогдолтой байна.  
  • Илтгэлийн эхэнд илтгэлийн сэдэв, зохиогч(д)-ийн овог нэр, эрдмийн зэрэг, цол, эрхэлж буй ажил, цахим хаягийг бичнэ.  
  • Илтгэлийн бүтэц: Сэдэв, түлхүүр үг (4-6), хураангуй (150-400 үгтэй), оршил, үндсэн агуулга, дүгнэлт, номзүй, хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.  
  • Илтгэлийг  UNICODE ашиглаж, “Times New Roman” фонтоор 12 pt үсгийн өндрийг сонгон, мөр хоорондын зай 1 байх, А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод, баруун талаас 2,5 см, зүүн талаас 3 см зайг үлдээж бичнэ. Илтгэл нь  нийт 8-10 хуудас байна.   
  • Илтгэлийн эшлэл, ном зүйг АРА загварыг баримтлан бичнэ.  

Хуралд оролцогчдын мэдүүлэг, хураангуйн хүснэгт  

Товч танилцуулга 

Үндсэн илтгэгч 

Хамтран илтгэгч (бий бол) 

Овог, нэр 

 

 

Улс, хот  

 

 

Байгууллага 

 

 

Албан тушаал 

 

 

Эрдмийн зэрэг, цол 

 

 

Холбоо барих утас 

 

 

Цахим шуудан  

 

 

Тухайн илтгэл аль дэд сэдэвт хамаарах вэ?  

 

Илтгэлийн сэдэв  

 

Илтгэлийн хураангуй (150-400 үг) 

Түлхүүр үг (4-6 үг) 

 

 

Хэзээ: 2024 оны 11 дүгээр сарын 21 

Хаана: МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төвийн 502 тоот танхим  

 

ШУА-ийн Философийн Хүрээлэн 

 

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Философи Шашин судлалын тэнхим 

Хурлын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл https://sites.google.com/view/wpdim цахим хуудсаар зочилно уу. 

 


Бусад мэдээлэл
COVID- 19 БА НИЙГЭМ
4 жилийн өмнө
“ХҮРЭЛ ТОГООТ-2019”
5 жилийн өмнө