Философийн хүрээлэнтэй хамтын ажиллагаатай байдаг Япон улсын Дорно дахины философийн хүрээлэнгээс Дээдийн
ном “Цагаан лянхуа” судрын англи хэл дээр эмхлэгдэн хэвлэгдсэн бүтээлийг
бидэнд ирүүллээ. Манай хүрээлэнд уг судрын санскрит болон Япон ханз дээрх
хувилбаруудыг тус хүрээлэнгээс мөн өргөн барьж байсан юм.
Энэ удаагийн англи хэл дээрх эмхэтгэлийн онцлог нь Кембрижийн
их сургуулийн номын санд хадгалагдаж буй 1683 оны эх хувь "Санскрит цагаан
лянхуа” судрын гар бичмэлийн нэмэлтийг оруулсан бөгөөд дэлхий нийтэд анх удаа
нийтэлж байгаа юм байна. C4 текстийг бусад томоохон гар бичмэлүүдтэй нэгтгэж
Цагаан лянхуа судрын 6200 гаруй ялгааг жагсаасан байна.
Номын редактор, зохиолч, Дорно дахины философийн
хүрээлэнгийн судлаач Харуаки Коцүкигийн олон жилийн судалгааны үр дүн төдийгүй,
үүсгэн байгуулагч Дайсаку Икэдагийн " Буддизмын итгэлийг хадгалаад
зогсохгүй бурхан багшийн эрдэм ухааныг түгээж, бурхны шашны мөн чанар, үнэ
цэнийг тодруулахад оршино" гэсэн үзэл санааг шингээжээ.
Манай нэрт академич асан Г.Чулуунбаатар нь Япон улсын Дорно
дахины философийн хүрээлэнтэй хамтын ажиллагаатай ажилдаг байсан ажээ.
Дорно дахины философийн хүрээлэнгийн захирал Акира Киригаяад Философийн хүрээлэнгийн нийт хамт олны өмнөөс талархсанаа илэрхийлэн захидал илгээв.
ШУА-ийн Философийн хүрээлэн