Ховд, Говь-Алтай, Булган аймагт судалгаа явууллаа
Ховд, Говь-Алтай, Булган аймагт судалгаа явууллаа

Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Философийн салбарт “Монголчуудын үнэт зүйлсийн төсөөллийн өөрчлөлт, хандлага: философи шинжилгээ” сэдэвт суурь судалгааны төсөл 2024 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд чанарын судалгаа явуулахаар төлөвлөсөн бөгөөд 5 дугаар сарын 10-23-ны хооронд Ховд, Говь-Алтай, Булган аймгуудад фокус бүлгийн ярилцлагын судалгааг явууллаа. Судалгаанд төрийн албан хаагчид, их дээд сургуулийн багш, ажилтнууд, ЕБС-ийн багш нар, цэцэрлэгийн багш нар, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, соёл урлагийн салбарын уран бүтээлчид, иргэд, оюутан, оюутан цэргүүд хамрагдлаа.

ХОВД АЙМАГТ:

  1. МУИС-ийн харъяа Ховд сургуулийн багш нар, оюутнуудтай;
  2. ЕБС-ийн багш нартай;
  3. Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Ганхуягийн зохион байгуулснаар оюутан цэргүүдтэй;
  4. Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэгийн багш ажилчидтай уулзаж ярилцав.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ:

  1. Тонхил сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, иргэдтэй;
  2. Аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, албан хаагчидтай;
  3. АШУҮИС-ийн харъяа Говь-Алтай салбар сургуулийн багш нар, ажилчид, оюутнуудтай уулзаж ярилсан.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж төслийн сэдвийн хүрээнд лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

БУЛГАН АЙМАГТ:

  1. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдтэй;
  2. Байгаль орчны газрын албан хаагчидтай;
  3. Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдтэй;
  4. Хутаг-Өндөр сумын Уньт багийн сургууль, цэцэрлэгийн багш нар, багийн эмнэлгийн сувилагч, ИТХ-ын төлөөлөгчтэй;
  5. Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчидтэй тус тус уулзаж ярилцлаа.

Энэхүү судалгааг төслийн удирдагч ШУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Sc.D), профессор Ш.Ариунаа, Философийн хүрээлэнгийн Философийн салбарын эрхлэгч доктор (Ph.D), профессор Ш.Ганхуяг, Философийн салбарын ЭШДэА магистр, төслийн зохицуулагч Ж.Бямбасүрэн, ЭШДэА магистр О.Болор-Эрдэнэ нар явууллаа.

“Монголчуудын үнэт зүйлсийн төсөөллийн өөрчлөлт, хандлага: философи шинжилгээ” сэдэвт судалгаанд оролцсон нийт оролцогчиддоо талархал илэрхийлье.

 


Ховд аймгийн оюутан цэргүүдтэй ярилцаж байгаа нь

Ховд аймгийн ЕБС-ын багш нарын төлөөлөлтэй ярилцаж байгаа нь

Говь-Алтай аймгийн Тонхил суманд хийгдсэн судалгааны үеэр...

АШУҮИС-ийн харъяа Говь-Алтай салбар сургуульд хийгдсэн судалгааны үеэр...

Судалгааны багийнхан Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал, хүсэлтийг нь сонсож хэлэлцүүлэг өрнүүлсэн нь энэхүү судалгаанд ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчидтэй уулзсан нь

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн сургуульд хийгдсэн судалгааны үеэр...


Бусад мэдээлэл
COVID- 19 БА НИЙГЭМ
5 жилийн өмнө
“ХҮРЭЛ ТОГООТ-2019”
5 жилийн өмнө