НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 58 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 58 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 58 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын “Эрдмийн хөтөч” цогцолбор 58 дугаар сургуулийн Х.Ганхүү багштай Нийгмийн ухааны сонгоны 11д ангийн сурагчид 2023 оны 5-р сарын 3-ны өдөр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав.

Хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээний хүрээнд Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) О.Хатанболд “ШУА-ийн Философийн хүрээлэнгийн үйл ажиллагаа”, Философийн салбарын ЭШАА, доктор (Ph.D) С.Соёлмаа “Философич мэргэжлийн тухай”, Социологийн салбарын ЭШДэА, доктор (Ph.D) О.Баасантогтох “Социологи” гэсэн сэдвээр сурагчдад зориулан сонирхолтой тойм лекц уншив.

Сурагчид өөрийн мэргэжил сонголтдоо анхаарах зүйлийн талаар зөвлөгөө сонсож, санал бодлоо солилцон хүрээлэнгээс хэвлүүлсэн ном бүтээлтэй  танилцлаа. Арга хэмжээний үеэр хүрээлэнгийн захиргаанаас Нийслэлийн Ерөнхий Боловсролын “Эрдмийн хөтөч” цогцолбор 58 дугаар сургуулийн Номын санд хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээлийн дээжсээс гардуулж, хүрээлэнгийн үйл ажиллагааг сурталчлав.

 

 

Мэдээ бэлтгэсэн: Улс төр, эрх зүйн салбар

М.Долгорсүрэн


Бусад мэдээлэл
COVID- 19 БА НИЙГЭМ
4 жилийн өмнө
“ХҮРЭЛ ТОГООТ-2019”
5 жилийн өмнө