“Монголчуудын үнэт зүйлсийн төсөөллийн өөрчлөлт, хандлага: Философи шинжилгээ” төслийн хүрээнд Философийн хүрээлэнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтанд Сувд-Эрдэнэ – Монген эмнэлэг, уламжлалт анагаах ухаан, Болор-Эрдэнэ – Хаадын гэр ХХК, интериор, модон тавилга, эсгий-крамик бэлэг, Ариунаа – Аруна органик ХХК, органик саван, эсгий урлал, Удвал – Аргонт ХХК, арьсан урлал, Цацралтуяа – Сорун Фэйшн Монгол, үндэсний хувцас, Дөлгөөн – Rich Central Mongolia зэрэг байгууллагын гол төлөөлөл, удирдлагууд оролцож, Монгол хүний бахархал, үндэсний үнэт зүйлс, гэр бүл, орчин үеийн залуучуудын хандлагын талаар санал бодлоо хуваалцав.