21
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ
ЗӨВЛӨМЖИЙН
ЭМХЭТГЭЛИЙГ ХҮРГҮҮЛЭВ
2023.05.01
ШУА-ийн Философийн хүрээлэнгээс 21 аймгийн
Засаг дарга нарт “Монголын нийгмийн хөгжлийн асуудлууд: судалгаанд үндэслэсэн
зөвлөмжийн эмхэтгэл”-ийг (УБ.,2023) Монгол шуудангаар хүргүүлэв. Аймаг орон
нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх практик
ач холбогдолтой зөвлөмжүүд тус эмхэтгэлд багтсан юм. Тухайлбал, “Гэр бүлийг
дэмжих, гэр бүлийн харилцааг бэхжүүлэх”; “Ахмад настны социаль асуудлыг
шийдвэрлэх арга зам”; “Хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, төвлөрлийг
сааруулах”; “Архидан согтууралтай тэмцэх арга хэмжээ”; “Нийгмийн ёс суртахууны
төлөвшил”; “Мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн салбарын зохистой хамаарал”;
“Монгол дахь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд”; “Иргэний
нийгмийн төлөвшил ба иргэдийн оролцоо”; “Иргэдийн улс төр, эдийн засгийн эрх ба
эрх зүйн соёл”; “Засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгжийн эрх зүйн байдал, төвлөрлийг сааруулах”; “Хуулийн этгээдэд
эрүүгийн хариуцлага оногдуулах асуудал” зэрэг
зөвлөмжийг орон нутгийн удирдлага, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл
ажиллагаанд тусган ажиллахад үр нөлөөтэй гэж үзэж байна.
Н.Нацагням