Хэлэлцүүлгийн зорилго: Байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, шударга иргэний нийгмийг цогцлоосон, энх тайвнаар орших олон соёлын уулзвар дахь хүний зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэдэг философи ба бусад шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгааны үр дүнг хэлэлцэж, санал солилцоход оршино.
Дэлхийн философийн өдрийг
тэмдэглэх гол зорилго нь олон нийтэд философийн талаарх мэдлэг мэдээллийг
түгээх, философийн ухаантай холбогдох асуудлуудыг авч үзэх, монголын философийн
ухааны эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны бүтээл, судалгааны чиглэлтэй
танилцах, философийн мэргэжлийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд таниулах,
залуу эрдэмтдийн чадавхийг дээшлүүлэх, бэхжүүлэх, хөгжүүлэхэд оршино. Түүнчлэн
философийн мэргэжлийн хүрээнийхэн энэ өдөр уулзаж бүтээл туурвил, сургалт
судалгааныхаа талаар ярилцан санал солилцож ирээдүйд хийх эрдэм шинжилгээ, үйл
ажиллагааныхаа чиг хандлагыг тодорхойлдог билээ.
Манай байгууллага ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисстой
хамтарч 2013 онд “Философи өнөөдөр” сэдэвт илтгэлийн уралдаан, 2014 онд
“Ертөнцийн шинжлэх ухааны дүр зургийн өөрчлөлт ба философи” сэдэвт симпозиум,
2016 онд “Аристотель ба орчин үеийн философи сэтгэлгээ” сэдэвт эрдэм
шинжилгээний бага хурал, 2017 онд “Тогтвортой хөгжил: Оюуны соёл” сэдэвт эрдэм
шинжилгээний бага хурлыг тус тус зохион байгуулж ирсэн арвин түүхтэй.
Энэ жилийн дэлхийн философийн өдөр 11 дүгээр сарын 15-нд тохиож
байгаа бөгөөд олон улсад “Хамтдаа амьдарч сурцгаая” уриан дор хэлэлцүүлэг,
дугуй ширээний ярилцлагын хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бол манай оронд байгаль,
экологийн тулгамдаж байгаа олон чухал асуудлуудыг “Олон соёлын хүрээнд экологи,
шударга ёс, энх тайвны үйлсэд хамтран ажиллах философи” сэдвийн хүрээнд багцлан
хэлэлцэх гэж байна.
Хэлэлцүүлэг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ШУТИС-ийн
төв номын санд 09:00-14:00 цагийн хооронд ШУА-ийн Философийн хүрээлэнгээс,
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ШУТИС-ийн БУХС, МУИС-ийн НУС-ийн ХУС-ийн
Философийн тэнхим, ХААИС зэрэг олон байгууллагуудтай хамтран зохион байгуулах
гэж байна. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал хүсэлт, зөвлөмжийг хэлэлцүүлгийн
үндсэн илтгэлүүдийн хамт эмхэтгэн хэвлэх болно.
ШУА-ИЙН ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭН
Холбоо барих утас: 96022250, 95014718
Имайл: jbyambaa1020@gmail.com
“ОЛОН
СОЁЛЫН ХҮРЭЭНД ЭКОЛОГИ, ШУДАРГА ЁС, ЭНХ ТАЙВНЫ
ҮЙЛСЭД
ХАМТРАН АЖИЛЛАХ ФИЛОСОФИ”
сэдэвт
хэлэлцүүлгийн удирдамж
Дэлхийн
философийн өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философийн хүрээлэнгээс, ЮНЕСКО-ийн
Монголын үндэсний комисстой хамтран “Олон соёлын хүрээнд экологи, шударга ёс,
энх тайвны үйлсэд хамтран ажиллах философи” хэлэлцүүлгийг 2018 оны 11 дүгээр
сарын 12-ны өдөр ШУТИС-ийн төв номын сан (604
тоот)-д
зохион байгуулна.
Зорилго: Байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, шударга иргэний нийгмийг цогцлоосон, энх тайвнаар орших олон соёлын уулзвар дахь хүний зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэдэг философи ба бусад шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгааны үр дүнг хэлэлцэж, санал солилцоход оршино.
Хугацаа: 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0900 цагт
Хаана: ШУТИС-ийн төв номын сан (604 тоот)
Хэлэлцүүлэгт оролцогчид:
-
ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний
Комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга
-
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдмийн
зөвлөлийн гишүүд, эрдэм шинжилгээний ажилтнууд
-
ШУТИС-ийн багш нар
-
МУИС-ийн багш нар
-
МУБИС-ийн багш нар
-
ХААИС-ийн багш нар
-
Газар зүй, геоэкологийн хүрээлэн
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн
-
Эрдэм шинжилгээ, судалгааны бусад
байгууллагын төлөөлөгчид
-
Олон нийтийн төлөөлөл
Хэлэлцүүлэгийн илтгэлийн ерөнхий чиглэл:
-
Экологи
-
Шударга ёс
-
Энх тайван
Ивээн тэтгэгч: ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс
Зохион байгуулагч: ШУА-ийн Философийн хүрээлэн
Дэмжигч байгууллага: ШУТИС
Хамтран ажиллагч байгууллага: МУИС, ХААИС
/Энэхүү хэлэлцүүлгээс гарсан
санал хүсэлт, зөвлөмж зэргийг хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийн хамт эмхэтгэн
хэвлэх болно/.