Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Рерихийн өвийн комиссын хурал Улаанбаатар хотноо боллоо
Рерихийн өвийн комиссын хурал Улаанбаатар хотноо боллоо

2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотноо, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнгийн байранд Рерихийн өвийн комиссын ээлжит хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралд оролцогчид:
1. Бондаренко Алексей Анатольевич – физик-математикийн ухааны кандидат, Санкт-Петербургийн Рерихийн гэр бүлийн улсын музей-институтын захирал, Олон улсын “Рерихийн өв” буяны сангийн ерөнхийлөгч (Санкт-Петербург, ОХУ)
2. Быченков Дмитрий Евгеньевич – Олон улсын “Рерихийн өв” буяны сангийн Удирдах зөвлөлийн гишүүн (Санкт-Петербург, ОХУ)
3. Пүрэвсүрэн Бямбахишиг – доктор, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал (Улаанбаатар, Монгол Улс)
4. Янжмаа Бира – анагаах ухааны доктор, Улаанбаатар хот дахь Рерихийн гэр бүлийн музей (Roerich’s Shambhala Museum)-ийн захирал (Улаанбаатар, Монгол Улс)
5. Гантуяа Магсаржав – доктор (Sc.D), профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга (Улаанбаатар, Монгол Улс)
6. Баяртуяа Бадамгур – эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны Ph.D, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн (Улаанбаатар, Монгол Улс)
7. Ариунаа Шаджинбат – доктор (Sc.D), профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга (Улаанбаатар, Монгол Улс)

   Хуралд ОХУ болон Монгол Улсын шинжлэх ухаан, соёлын байгууллагуудын төлөөлөл бүхий эрдэмтэн, судлаачид оролцсон бөгөөд хамтын ажиллагааг өргөжүүлэх, Рерихийн өвийг судлах, сурталчлах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцэв.
Хурлыг Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн нээж хэлсэн үгэндээ ОХУ-ын түншүүдийг Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж буйг онцлов. Мөн 2026 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болох Монгол судлалын XIII олон улсын их хуралд “Рерих судлал”-ын тусгай бүлэг илтгэлүүдийг хэлэлцүүлэх санал дэвшүүлэв.

   Санкт-Петербургийн Рерихийн гэр бүлийн музей-институтын захирал, Олон улсын “Рерихийн өв” буяны сангийн ерөнхийлөгч А.А. Бондаренко хэлсэн үгэндээ Рерихийн өв судлалаар Монгол, Оросын хамтын ажиллагаа сүүлийн үед 20 гаруй жил тасралтгүй үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд цаашид улам өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Тэрээр Рерихийн Төв Азийн экспедицийн 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд 2026 онд олон улсын цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдлаа.
Хурлын үеэр дараах гол асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
l Монгол судлалын олон улсын их хурлын хүрээнд Рерих судлалын чиглэлээр бүлэг илтгэл хэлэлцүүлэх (тусгай секц байгуулах)
l “Рерих 1926–2026” үзэсгэлэн болон хамтарсан экспедиц-үзүүлэн, эрдэм шинжилгээний арга хэмжээнүүдийг зохион байгуулах
l Орос, Монголын хамтарсан үндэсний хөгжмийн концерт зохион байгуулах
l Шашин хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэх
l “Рерихов Панорама” нэртэй хэвлэмэл сэтгүүл гаргах

Мөн соёл, урлагийн оролцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний судалгааг идэвхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг онцлон авч үзлээ.
Хурлын төгсгөлд Санкт-Петербург хотын Хууль тогтоох хурлын депутат Ю.В.Абдеев цахимаар оролцож, комиссын үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Хурлаас дараах шийдвэрүүдийг гаргав:
l 2026 оны 8 дугаар сард болох Монгол судлалын олон улсын их хурлын хүрээнд Рерих судлалын чиглэлээр бүлэг илтгэл хэлэлцүүлэх (тусгай секц зохион байгуулах)-ийг дэмжих
l Комиссын 2026 оны үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөг батлах
l Шашин хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэх
l “Рерихов Панорама” хэвлэмэл хэвлэлийг бий болгож, эхний дугаарыг бэлтгэх
l Олон улсын шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх
l Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан судалгаа, лекц, арга хэмжээг өргөжүүлэх
Энэхүү хурал нь Рерихийн өвийг судлах, хадгалах, олон нийтэд түгээх үйл ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам боллоо.



Бусад мэдээлэл