ШУА-ийн философийн хүрээлэн Нийслэлийн ерөнхий боловсролын физик,
математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуультай хамтран
ажиллахаар боллоо. Тус хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн, 11-р сургуулийн
захирал Б.Хишигбаяр нар “Хамтран ажиллах
санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Тус арга хэмжээнд Философийн хүрээлэнгийн
эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ph.D М.Анара, Философийн салбарын эрдэм
шинжилгээний ажилтан докторант П.Мягмарсайхан, М.Амантай, шашин судлалын эрдэм
шинжилгээний ажилтан доктор (Ph.D), Д.Дэмбэрэл, Бодлого судлал, улс төрийн
эдийн засгийн ухааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан С.Ганхуяг нар оролцов.
Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага “Нийгэм,
хүмүүнлэгийн ухааны мэдлэг, инновацийг дамжуулах; түгээн дэлгэрүүлэх; Нийгмийн
шинжлэх ухааны олон улсын уралдаан, олимпиадад оролцох 11 дүгээр сургуулийн
сурагчдыг дэмжиж, мэргэжлийн зөвөлгөө өгөх зэргээр
ажиллана.
ШУА-ИЙН ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭН