| № | Зураг | Овог нэр, эрдмийн зэрэг, цол | Албан тушаал | e-mail хаяг | |
|---|---|---|---|---|---|
| 1 | ![]() |
Ш.Ганхуяг доктор (Ph.D), дэд профессор |
Философийн салбарын эрхлэгч ЭШАА |
gankhuyagshagdar@gmail.com gankhuyagshagdar@mas.ac.mn |
Дэлгэрэнгүй |
| 2 | ![]() |
Б.Даш-Ёндон доктор (Sc.D), профессор |
Философийн салбарын ЭШТА | dashyondon@ipsl.mas.ac.mn dashyondonb@mas.ac.mn |
Дэлгэрэнгүй |
| 3 | ![]() |
Б.Батхишиг Академич, (Sc.D) |
Философийн салбарын ЭШТА | bbat226@yahoo.com batkhishigb@mas.ac.mn |
Дэлгэрэнгүй |
| 4 | ![]() |
Ш.Ариунаа доктор (Sc.D), профессор |
Философийн салбарын ЭШТА | ariunaash@mas.ac.mn | Дэлгэрэнгүй |
| 5 | ![]() |
М.Анара (Ph.D) | Философийн салбарын ЭШАА | anara_m@mas.ac.mn | Дэлгэрэнгүй |
| 6 | ![]() |
Ж.Энхбаяр доктор (Ph.D) |
Философийн салбарын ЭШАА | enkhbayarj@yahoo.com enkhbayarj@mas.ac.mn |
Дэлгэрэнгүй |
| 7 | ![]() |
П.Мягмарсайхан | Философийн салбарын ЭШДэА | myagmarsaikhanp@mas.ac.mn | Дэлгэрэнгүй |
| 8 | ![]() |
О.Болор-Эрдэнэ | Философийн салбарын ЭШДэА | orosbolorerdene@gmail.com bolorerdene_o@mas.ac.mn |
Дэлгэрэнгүй |
| 9 | ![]() |
Ж.Бямбасүрэн | Философийн салбарын ЭШДэА | jbyambaa1020@gmail.com byambasurenj@mas.ac.mn |
Дэлгэрэнгүй |
| 10 | ![]() |
Х.Амантай | Философийн салбарын ЭША | meramanhaj@gmail.com amantaikh@mas.ac.mn |
Дэлгэрэнгүй |
| 11 | ![]() |
Б.Баатарзоригт | Философийн салбарын ЭША | baatarzorigtb@mas.ac.mn | Дэлгэрэнгүй |
Зорилго: Хүн, нийгэм, соёл, мэдлэг болон үнэт зүйлсийн суурь асуудлыг судлан орчин үеийн дэлхийн сорилтуудыг онол-аргазүйн түвшинд тайлбарлах, хүний эрхэм чанар, шударга ёс, тогтвортой хөгжлийн онолын үндсийг боловсруулан шүүмжлэлт сэтгэлгээ болон ёс зүйн хариуцлагатай үйл ажиллагааны үндсийг боловсруулахад оршино.
Түүхэн товчоо: БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1966 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд Гүн ухаан, хууль цааз судлалын тасаг байгуулагдаж, тасгийн эрхлэгчээр 1967 оны 10-р сарын 12-ны өдөр Чимидийн Жүгдэр томилогдсон байна. 1972 оны 7-р сарын 15-ны өдрийн Философи, социологи, эрхийн хүрээлэн байгуулах тухай шийдвэрт философи, социологи, төр-эрхийн хэлтсүүдтэй байна гэж заасан. Ийнхүү Философийн салбар нь тус хүрээлэнгийн суурь бөгөөд үндсэн нэгж болсон юм.
Тус салбарыг манай улсын нэр хүндтэй эрдэмтэд удирдаж ирсэн бөгөөд философи төдийгүй нийгэм, хүмүүнлэгийн ухааны судалгааны шинэ чиглэлийг бий болгожээ. Түүхийн хүрээлэнгийн Гүн ухаан, хууль цааз судлалын тасгийн эрхлэгч Ч.Жүгдэр, 1971 оны 6-р сарын 01-нд дэд эрдэмтэн Д.Дашжамц Философи, эрхийн тасгийн эрхлэгчээр томилогдон хүрээлэн байгуулах хүртэл ажилласан.
Хүрээлэн дөнгөж байгуулагдаад хэлтсүүдийн эрхлэгчийг томилоогүй байсан. Философийн хэлтсийг 1973 оны 2-р сарын 06-ны өдрөөс Ш.Түдэвт хариуцуулж байжээ. Г.Лувсанцэрэн 1973 оны 10-р сарын 15-нд Философийн хэлтсийн эрхлэгчээр томилогдон 1983 оны 2-р сарын 01-ний өдөр хүртэл, 1983-1990 онд дэд эрдэмтэн Д.Дашпүрэв, 1991-1995 онд дэд эрдэмтэн Т.Содномдаргиа, 1995-1996 онд МУИС-ийн багш, дэд профессор Ц.Гомбосүрэн /хавсран /, 1997-2002 онд Г.Лхагвасүрэн, 2003-2009 онд доктор (Ph.D) Г.Сайнхишиг, 2009-2015 онд академич Г.Чулуунбаатар, 2015-2017 онд доктор (Ph.D) О.Эрдэнэчимэг нар секторын эрхлэгчээр ажиллаж байв.
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Философи, эрхийн тасагт 1968 онд Б.Самбуу, 1969 онд Х.Нямбуу, 1970 онд Ц.Төрбилэг, эрдэм шинжилгээний туслах ажилтнаар 1971 оноос Ш.Түдэв (1981 он хүртэл), Д.Тунгалаг (1978 он хүртэл) нар, 1972 онд Ш.Валерий, 1973 оноос Л.Ёндонжалбуу, С.Боожоо, Г.Лувсанцэрэн, 1974 оноос Г.Сүрэнжав, 1975 оноос Д.Чулуунжав, 1977 оноос А.Жамбал, Н.Намхай, Ж.Юнгэрсүрэн, 1978 онд П.Наранчимэг, Г.Тунгалаг, Ц.Тунгалаг нар, 1979 оноос О.Заяа, 1980 оноос Г.Лхагвасүрэн, 1981-2008 онд Ү.Нямдорж, 1986-1987 онд Ц.Баатартогтох нар эрдэм эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллажээ.
1990-ээд оны эхэн үед нийгмийн шинэчлэлийн нөлөөгөөр ажилтнууд ийш тийш шилжин, хувийн бизнес эрхлэх болсон ч тус салбарын голлох эрдэмтэд сектортоо үлдсэн байна. Философийн салбарт зарим салбарын эрдэм шинжилгээний ажилтнуудаас өөр салбар үүсгэсэн, эсвэл буддын судлаачид нэгдсэн байдаг. Тухайлбал, 1990-ээд оны эхэнд Буддын судлал, ШУКО-ын салбараас нэгдэн нийлж байжээ.
1996 оны үед Т.Содномдаргиа, Д.Дашжамц, М.Гантуяа, Н.Энхцогт, Э.Базаржав, А.Жамбал, А.Баясгалан, О.Чимэг, А.Дулам нар гурван төсөл дээр хамтран ажиллаж байсан юм. 1997 оноос Г.Лхагвасүрэн, Г.Сайнхишиг, А.Цэрэннадмид, 2003-2007 онд Р.Алтансүх, 2009-2011 онд С.Мягмарсүрэн, 2011-2024 онд С.Соёлмаа, 2008-2012 онд Б.Сийлэгмаа, 2012-2021 онд Б.Цэрмаа, 2016-2017 онд М.Золзаяа, 2005 – 2025 онд академич Ч.Ган-Өлзий 2017-2023 онд академич Г.Чулуунбаатар нар ажиллаж байсан.
Энэ хугацаанд Өрнө-Дорны философийн эх сурвалжийн судалгаа, Монголын философийн түүхийн судалгааг чиглэл чиглэлээр гүнзгийрүүлж иржээ. Үүнд, эртний грекийн болон германы сонгодог философийн (Аристотель, Платон, Эзоф, Феофраст, Гегель, Кант, Фихте, Шеллинг), марксист философийн (Маркс, Энгельс, Ленин), орчин үеийн философийн (структурализм, прагматизм, феноменологи, экзистенциализм) холбогдох гол эх зохиолыг орчуулах, эрдэм шинжилгээний тайлбаруудаар баяжуулж олон нийтэд түгээн сурталчлахад анхаарснаараа философийн бүтээлүүдийг эх хэлээрээ уншиж судлах, их дээд сургуулийн сургалт боловсрол, эрдэм шинжилгээний ажлын зорилгоор ашиглахад тулгуур хэрэглэгдэхүүн болсон байдаг. Мөн эртний монголчуудын ертөнцийг үзэх үзэл, гүн ухааны сэтгэлгээний үүсэл, төлөвшлийг тодорхойлон гаргах, монголын нийгэм улс төрийн сэтгэлгээний түүхэн болон орчин үеийн өөрчлөлт, чиг хандлагыг тодорхойлох ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Эдүгээ философийн хүрээлэнгийн философийн салбарт эрхлэгчээр доктор (Ph.D), профессор Ш.Ганхуяг, эрдэм шинжилгээний ажилтнаар академич Б.Батхишиг, шинжлэх ухааны доктор (Sc.D), ардын багш Б.Даш-Ёндон, шинжлэх ухааны доктор (Sc.D) Ш.Ариунаа, доктор (Ph.D) Ж.Энхбаяр, доктор (Ph.D) М.Анара, докторант П.Мягмарсайхан, докторант Ж.Бямбасүрэн, докторант Х.Амантай, магистр О.Болор-Эрдэнэ, магистр Б.Баатарзоригт нар ажиллаж байна.
Тус салбарт Монголын болон өрнө дорнын философи сэтгэлгээний түүх, Монголын нийгмийн өөрчлөлт, хөгжлийн философи арга зүйн үндэслэл, тогтвортой хөгжлийн оюун санааны үндэс, монголчуудын үнэт зүйлсийн өөрчлөлт, чиг хандлагыг судлан боловсруулдаг. Салбарын хамт олон нийгмийн философи, өрнийн философийн түүх, хэл шинжлэлийн философи, эдийн засгийн философи, структурализм, прагматизм, ёс зүй, феноменологи философийн чиглэлээр мэргэшин ажиллаж байна.
Төсөл, хөтөлбөр: Философийн салбарын эрдэмтэн судлаачид судалгааны онол арга зүйг гүнзгийрүүлэн, олон улсын түвшинд судалгааны шинэ тэргүүлэх чиглэлүүдээр гадаадын эрдэмтэдтэй хамтран ажиллаж, суурь (ШУТСан) болон хамтарсан судалгааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн байдаг. Үүнд: