Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтэлсэн

  • 2024-08-26
  • 0

Бодлого судлалын салбар

 
Зураг Овог нэр, эрдмийн зэрэг, цол Албан тушаал e-mail хаяг  
1 Д.Чулуунгэрэл (Ph.D) Бодлого судлалын салбарын эрхлэгч
ЭШАА
chuluungereld@mas.ac.mn
gereru976@yahoo.com
Дэлгэрэнгүй
2 А.Цанжид (Sc.D) Бодлого судлалын салбарын ЭШТА ayurzana88tsanjid@gmail.com Дэлгэрэнгүй
3 О.Эрдэнэчимэг  (Ph.D) Бодлого судлалын салбарын ЭШТА erdenechimegom@yahoo.com
erdenechimego@mas.ac.mn
Дэлгэрэнгүй
4 Ж.Жаргалсайхан (Ph.D) Бодлого судлалын салбарын ЭША jargalsaikhanj@mas.ac.mn Дэлгэрэнгүй
5 А.Нямдорж Бодлого судлалын салбарын ЭША nyamdorja@mas.ac.mn Дэлгэрэнгүй

                               Бодлого судлалын салбарын танилцуулга

ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хурлын 09 тоот тогтоолын дагуу Философийн хүрээлэнд Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбар байгуулах болсон бөгөөд тус салбар 2022 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Философийн хүрээлэнгийн захирлын 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Б.Батхишигийг Философийн салбарын Улс төрийн эдийн засгийн ухааны тасгийн даргын албан тушаалаас чөлөөлж, Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгчээр томилсон. Харин хүрээлэнгийн бүтцийн өөрчлөлтөөр 2025 оны 4 сарын 30-ны А/23 тоот захирлын тушаалаар салбарын нэрийг Бодлого судлалын салбар болгон өөрчилж, мөн Б/28 тоот тушаалаар салбарын эрхлэгчээр Д.Чулуунгэрэлийг томилов.

Бодлого судлалын ухаан үүсэж эхлээд зуу хүрэхгүй жилийн нүүр үзэж байгаа хэдий ч дэлхийн улс орнуудад эрчимтэй хөгжиж, онол, арга зүйн олон чиглэл үүссэний дээр төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд тогтмол хэрэглэгдэх болжээ. Бодлого судлалын мэргэжлээр сургадаг салбар бараг их сургууль бүрд байгуулагдсан байна. Түүнчлэн бодлого судлалын төр, хувийн хэвшлийн судалгааны байгууллагууд ч цөөнгүй байна. Монгол Улсад бодлого боловсруулах, төлөвлөх уламжлал өмнө нь байсан. Гэвч эдүгээ бодлого судлалын ухаанд үйл ажиллагаа суурилсан, хараат бус бодлого судлалын байгууллага шаардлагатай байна. Философийн хүрээлэнгийн харьяанд байгуулагдаад үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа бодлого судлалын салбар ийм байгууллагын үндэс суурь болно.

Бодлого судлалын салбарын зорилт:

  • Бодлого судлалын онол, арга зүйн үндсийг боловсруулах, нийгэм, соёлын бодлогын асуудлаар судалгаа хийж, ном, бүтээл гаргах
  • Улс оронд тулгамдаж буй бодит асуудалд бодлого судлалын онол, арга зүйг ашиглан судалгаа хийж, дүгнэлт гарган, төр засгийн байгууллагад хүргүүлэх зэрэг болно.

Салбарын бүрэлдэхүүн:

2022-2025 оны салбарын эрхлэгч, Академич, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D.), дэд профессор Б.Батхишиг, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Улс төрийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор,  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн А.Цанжид, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Д.Чулуунгэрэл, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, улс төрийн ухааны магистр Л.Уянга, эрдэм шинжилгээний ажилтан, хууль, эрх зүйн магистр С.Ганхуяг нар ажиллаж байв.

Одоо тус салбарт салбарын эрхлэгчээр эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Д.Чулуунгэрэл эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Улс төрийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор,  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн А.Цанжид, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор,  (Ph.D) дэд профессор О.Эрдэнэчимэг, доктор (Ph.D), дэд профессор Ж.Жаргалсайхан, магистр А.Нямдорж нар ажиллаж байна.

Судалгааны үр дүн:

Тус салбар байгуулагдаад удаагүй ч хэд хэдэн ажил зохион байгуулж, бүтээл туурвил гаргаж эхэллээ. Тухайлбал, 2022 оны 3-4 дүгээр сард шинжлэх ухааны доктор /Sc.D./, профессор А.Цанжид эрдэм шинжилгээний нийт ажилтанд зориулж  “Бодлого судлал” сэдвээр онол арга зүйн цуврал 6 лекцийг цахимаар уншив.

Тус салбарын ажилтнууд ШУА-ийн даалгавраар “Шинэ сэргэлтийн бодлого”-дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн шинжилгээг хийв. Доктор (Sc.D) Б.Батхишиг, А.Цанжид нар Философийн толь бичгийг орос хэлнээс орчуулах ажилд оролцож, хуваарилсан нэр томьёонуудыг орчуулав.

Улс төрийн эдийн засгийн ухааны тасаг өнгөрсөн 4 жилд сонгодог улс төрийн эдийн засгийн ухааны нэрт төлөөлөгч Адам Смитийн “Улс үндэстний баялгийн мөн чанар, учир шалтгааныг шинжлэхүй”, Давид Рикардогийн “Улс төрийн эдийн засгийн ухаан ба татварын зарчмуудын тухай”, Карл Марксын “Капитал” зохиолын гол агуулга, үзэл санааг өнөөгийн дэлхий дахины ба Монголын хөгжлийн асуудлуудтай холбон судалж, дараах нэг сэдэвт бүтээлүүдийг бичиж хэвлүүлжээ. Үүнд:

2018 онд “Монголын эдийн засгийн хөгжлийн асуудлууд” (340 хуудас)

2019 онд “Карл Марксын “Капитал” зохиол ба Монгол дахь зах зээлийн харилцаа” (200 хуудас)

2020 онд “Монгол дахь зах зээлийн эдийн засгийн хөгжлийн асуудлууд” (320 хуудас)

2021 онд “Адам Смитийн онол ба эдийн засгийн философи” (600 хуудас)

2022 онд “Хуучин ба шинэ эдийн засаг (Д.Рикардогоос өнөөг хүртэл)” нэг сэдэвт бүтээлийг (400 хуудас) бичиж редакторт шилжүүлэв.