ЁС СУРТАХУУНЫ БОЛОВСРОЛД ХОЛБОГДОХ ЗАРИМ АСУУДАЛ
ЁС СУРТАХУУНЫ БОЛОВСРОЛД ХОЛБОГДОХ ЗАРИМ АСУУДАЛ

ЁС СУРТАХУУНЫ БОЛОВСРОЛД ХОЛБОГДОХ ЗАРИМ АСУУДАЛ

Судалгааны товхимол

 

 

Орчин үеийн нийгмийн хөгжлийн хандлагыг илэрхийлж буй олон хүчин зүйлийн дотор ёс суртахууны боловсролын үүрэг, ач холбогдлын асуудал чухал байр суурь эзлэх болжээ. Иргэдэд ёс суртахууны ухамсар төлөвшүүлэхэд, нийгмийн ёс суртахууныг сайжруулахад ёс суртахууны боловсрол чухал ач холбогдолтой болсоор байна.

Өнөө үед ёс суртахууны боловсролын агуулга, чанар, үр дүнгийн асуудал нь манай нийгэмд тулгамдсан асуудлын нэг болжээ. Манай судалгааны баг Монголын ерөнхий боловсролын сургуульд олгож буй ёс суртахууны боловсролын өнөөгийн байдал, тэр нь сурагчдын ёс суртахууны төлөвшилд хэрхэн нөлөөлж байгааг, мөн ёс суртахууны боловсрол төлөвшил олгоход сургалтын орчин, материаллаг бааз, сургалтын хэрэглэгдэхүүний чанар, хүртээмж ямар байгааг тодруулан гаргахыг зорьсон билээ.

Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбараас “Монголчуудын ёс суртахуун-эрх зүйн хөгжлийг хангах үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагыг иж бүрэн тодорхойлох нь” сэдэвт суурь судалгааны төслийн ажлыг 2017-2019 онд хэрэгжүүлсэн юм. Эл төслийн хүрээнд “Ёс суртахууны боловсрол” сэдэвт судалгааг ЕБС-ийн багш нарын дунд зохион байгуулж, тус судалгааны үр дүн болон энэ сэдэвт холбогдох зарим судлаачийн өгүүллийг эмхэтгэн хэвлүүлж буй билээ.

Энэхүү товхимлыг БСШУЯ-ны захиалгаар Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарт 2019-2022  онд хэрэгжүүлсэн “Евразийн түншлэлийн нөхцөл байдал дахь Монгол, Оросын соёл иргэншил хоорондын харилцан үйлчлэл” сэдэвт гадаадтай хамтарсан төслийн хүрээнд бэлтгэж нийтийн хүртээл болгож байна.

 Судалгааны товхимлыг ариутган шүүсэн доктор (Ph.D), профессор Р.Дарьхүү,  Өмнөх үгийг Академич С.Нарангэрэл, Өмнөтгөл, Ерөнхий боловсролын сургуульд ёс суртахууны боловсрол олгож буй байдал, хэрэгцээ ба хэлбэр сэдэвт хэсгийг салбарын эрхлэгч, ЭШТА, доктор (Ph.D) О.Хатанболд, Судалгааны арга зүй, аргачлал болон Сурагчдын ёс суртахууны төлөвшилд нөлөөлж буй хүчин зүйлс сэдэвт хэсгийг докторант Ё.Ундрал, Ц.Жаргал, Монгол Улс дахь ёс суртахууны боловсролын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал сэдэвт хэсгийг доктор (Ph.D) Р.Дарьхүү, М.Золзаяа нар, Ёс суртахууны боловсролын үнэ цэн сэдэвт хэсгийг доктор (Ph.D) Д.Оюунгэрэл, Дээд боловсролын салбар дахь ёс зүйн асуудал сэдэвт хэсгийг докторант А.Хишигдаваа, Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны төлөв байдлын талаарх эрдэмтдийн санаа бодол сэдэвт хэсгийг магистр М.Долгорсүрэн нар тус тус боловсрууллаа.

Бүтээлийн хавсралт хэсэгт Монголчуудын ёс суртахуун-эрх зүйн үндэсний хөтөлбөрийн төсөл, судалгааны хүрээнд хийгдсэн шинжээчдийн асуулгын судалгааны үр дүнгийн дэлгэрэнгүй хүснэгт, ёс зүйн дүрэм, журам, кодексын жагсаалт, ёс зүйн үндсэн нэр томьёоны товч тайлбар, ёс суртахуун болон ёс зүйтэй холбогдох ном зүй зэргийг оруулав.

Энэхүү судалгааны товхимол нь Монгол Улсад ёс суртахууны боловсролыг хөгжүүлэх, иргэдэд ёс суртахууны ухамсар төлөвшүүлэхэд, нийгмийн ёс суртахууныг сайжруулахад чухал ач холбогдолтой болохыг энэхүү товхимолоос үзэж болно.

 

 

 

Мэдээ бэлтгэсэн: Улс төр, эрх зүйн салбарын ЭШДэА, магистр М.Долгорсүрэн


Бусад мэдээлэл