ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирлын санаачилгаар “Монголын философичдын өв” цувралыг хэвлүүлж олны хүртээл болгож байна. Бүтээлийг хүрээлэнгийн ЭНБД доктор М.Золзаяа, Д.Дашжамц агсаны шавь ахмад эрдэмтэн А.Жамбал нар эрхэлжээ. “Монголын философичдын өв” цувралын эхний дугаарт Д.Дашжамцын 1968 онд бичиж хэвлүүлсэн “Монголын ард түмний ёс суртахууны хүмүүжлийн дэвшилт уламжлалаас”, 1970 оны “Монгол дахь дэвшилт ардчилсан үзэл санааны хөгжлийн асуудал”, 2009 оны “Монголын ёс зүйн сэтгэлгээний түүх” зэрэг бүтээлийг нь эмхэтгэжээ.