«УЛС ТӨР, ЭРХ ЗҮЙН СУДАЛГАА (БҮТЭЭЛИЙН ЧУУЛГАН)» III БОТЬ
НОМЫН НЭЭЛТ БОЛОВ.
ШУА-ийн
Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбараас санаачлан «Улс төр, эрх зүйн судалгаа:
Бүтээлийн чуулган» III боть (Уб., 2023, «Соёмбо принтинг» ХХК)-ийг БШУЯ-ны
шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын үйл ажиллагааг дэмжих,
судалгаа хөгжүүлэлтийн ажлын хүрээнд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн шинжлэх
ухааны ололт, шинэ мэдлэгийг түгээн дэлгэрүүлж, олон нийтийн хүртээл болгон
эмхэтгэн гаргав.
Эл
гурамсан бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их дээд
сургуулиуд, холбогдох байгууллагууд болон улс төр судлал, эрх зүйн чиглэлээр
сонирхон судалгаа хийгдэг бүхэнд зориулан 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нээлтийг зохион
байгуулав.
«Улс төр, эрх зүйн
судалгаа: Бүтээлийн чуулган»-ы
тэргүүн ботид улс төр судлалын салбар дахь
судалгаа, шинжилгээний тойм (XX зууны эхэн үе), улс
төрийн дэглэм, улс төрийн сэтгэлгээ, нам судлалын онол, улс төрийн философи,
засаглал, хөгжлийн бодлогын философийн асуудал, хүнд суртал, уламжлал,
шинэчлэлийн онол, практикийн асуудал, оюун санаа, ухамсар, төрийн бодлогын
суурь шинжийн асуудлууд болон харь гүрнүүдээс явуулж ирсэн улс төрийн бодлогын
шинж байдлыг судалсан эрдэмтдийн гол бүтээлүүдийг багтаав.
Бүтээлийн чуулганы дэд ботид сонгуулийн компанийн технологийг боловсронгуй болгох арга зам, улс төрийн адилсал, шууд ардчиллын талаарх асуудал, ардчиллын үнэлгээний талаарх судалгаа, улс төрийн соёлын талаарх ойлголт, төлөв байдал, шударга ёсыг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтэд нөлөөлж буй хүчин зүйлс, улс төрийн имижийн асуудал, төрт ёсны уламжлал, улс төрийн чадавхын асуудлыг багтаасан судалгааны үр дүнгүүдийг агуулсан бүтээлүүд орсон болно.
Гутгаар ботид хууль тогтоомж хийгээд Монгол дахь салбар эрх зүйн хөгжил, уламжлал, шинэчлэлийн үйл явц, эрх зүйт ёс, эрх зүйн ухамсар, соёлын төлөвшил, монголчуудын ёс суртахууны талаарх ойлголт, Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох болон сонгуулийн процессын асуудлал, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, хөгжлийн бодлогод эрх зүйн зохицуулалтын талаар хийсэн судалгааны үр дүн, зөвлөмж, хөтөлбөр зэргийг тус тус багтаав.
Судалгааны агуулга, чиглэлээр нь III боть болгон цэгцэлсэн бүтээлийн энэхүү эмхэтгэл нь сүүлийн хагас зуунд тус хүрээлэнгийн ахмад, дунд, залуу үеийн эрдэмтэн судлаачдын улс төр, эрх зүйн чиглэлээр хийгдсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг тусгасан бүтээлүүдийг нэг дороос үзэж, судлах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой. Түүний зэрэгцээ улс төр, эрх зүйн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлж буй магистрант, докторантууд болон энэ асуудлыг сонирхогч өргөн олон нийтэд сургалт, судалгааны ажлын суурь хэрэглэгдэхүүн, чухал гарын авлага болно.
Энэхүү бүтээлийг Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны шинжлэх ухааны ололт, шинэ мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээний хүрээнд хэвлүүлэхийг зөвшөөрч, дэмжлэг үзүүлсэнд УТЭЗС-ын хамт олны өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Эцэст нь бүтээлийн чуулганыг санаачлан боловсруулахад гар бие оролцож, ахмад болон дунд үеийн эрдэмтэн судлаачдын бүтээлийг түүвэрлэн олж, эмхэтгэн цэгцэлж, хэвлэлд бэлтгэсэн салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд, ботийн ерөнхий болон боть тус бүрийн редакторууд, санхүүжилт, санал зөвлөмж олгосон, дэмжлэг үзүүлсэн болон өөрсдийн шилдэг өгүүллүүдээ хэвлүүлэхийг зөвшөөрч, урам хайрласан ахмад, дунд, залуу үеийн эрдэмтэн, судлаачиддаа талархал илэрхийлж, эрдэм судлалынх нь ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.
Бүтээлийн
чуулганыг эмхэтгэгчид: О.Хатанболд, А.Хишигдаваа, Ц.Жаргал, Ц.Баянмөнх,
М.Долгорсүрэн, Б.Мягмарцэрэн, Л.Уянга
Ерөнхий редактор:
Г.Чулуунбаатар,
Ботийн редакторууд:
А.Цанжид (I), О.Хатанболд (II), Ж.Амарсанаа (III)З
Нээлтийн арга хэмжээг зохион байгуулагч: Улс төр,
эрх зүйн салбарын ЭША-ууд