“СОЦИОЛОГИЙН
СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, АРГАЧЛАЛ”
шинэ номын мэдээ
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологийн салбараас “СОЦИОЛОГИЙН
СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, АРГАЧЛАЛ” (УБ., 2021) номын нэмж засварласан гурав дахь
удаагийн хэвлэлтийг уншигч Та бүхний гарт хүргэж байна. Оюутан, судлаачид,
социологийн судалгааны арга зүй, аргачлалыг сонирхон судлах хэн бүхэнд гарын
авлага болох энэхүү бүтээлийн анхны эхийг 1995 онд ШУА-ийн ФСЭХ-ийн Социологийн
салбарын эрдэмтэн, судлаачид эрхлэн гаргаж, 2008 онд нэмж засварласан хоёр дахь
хувилбарыг хэвлүүлж, олны хүртээл болгож байсан.
Энэ удаа номын бүлэг, зүйлүүдийг дахин засаж сайжруулан, “Технологид
суурилсан судалгааны арга, аргачлал” хэмээх бүлэг, “Түүврийн аргачлал”,
“Дүрслэлийн арга” гэсэн хоёр шинэ зүйлийг нэмсэн бөгөөд өмнө хэрэгжүүлсэн
тодорхой судалгааны баримт, үр дүнг жишээ болгон тайлбарлаж бичив.
Эл бүтээлээс социологийн судалгааг хэрхэн явуулах арга,
аргачлалын талаар цогц мэдлэг, ойлголт авах, судалгааны уламжлалт болон
технологид суурилсан орчин үеийн арга, аргачлалтай танилцан, тэдгээрийг хэзээ,
хэрхэн ашиглах боломж нөхцөлийг танин мэдэх, бие даан судалгааны арга зүй,
аргачлал боловсруулах, судалгаа хийх, судлаачийн ур чадварт суралцах боломжтой.