С.НАРАНГЭРЭЛ. “МОНГОЛЧУУДЫН ЁС СУРТАХУУН: СЭРГЭЛТ, ЯЛЗРАЛ, ЭРГЭН СЭРГЭЭЛТ” НЭГ СЭДЭВТ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ
С.НАРАНГЭРЭЛ. “МОНГОЛЧУУДЫН ЁС СУРТАХУУН: СЭРГЭЛТ, ЯЛЗРАЛ, ЭРГЭН СЭРГЭЭЛТ” НЭГ СЭДЭВТ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ

ШУА-ийн Философийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн “Монголчуудын ёс суртахуун-эрх зүйн хөгжлийг хангах үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагыг иж бүрэн тодорхойлох нь” (2017-2019) сэдэвт суурь судалгааны төслийн үр дүн болгож “Монголчуудын ёс суртахуун: эргэлт, ялзрал, эргэн сэргээлт” нэг сэдэвт бүтээлийг уншигч Танаа толилуулж байна. Нэг сэдэвт бүтээлд монголчуудын ёс суртахууны сэргэлт ба ялзрал /доройтол/, ёс суртахууны өгөгдлийг шинжилж, монголчуудын ёс суртахууны эргэн сэргээлт зэргийг цогц байдлаар гарган харуулахыг хичээлээ.

Монголчууд эрт дээр үеэс асар өндөр ёс суртахуунтай ард түмэн байсаар ирсэн билээ. Ялангуяа Чингис хааны өвөг дээдэс болон Их Хаадууд ёс суртахууныг дээдэлж, ёс суртахууны эрхэм чанараар дэлхийг татаж 140 жил Монголын амар амгаланг тогтоож байжээ.

Монголчууд ёс суртахууныг дээдэлж, хөгжил дэвшлийн замд орж, дэлхийн бахархалтай ард түмэн, үндэстэн болж, сэтгэл тэнүүн амьдрах орчин нөхцөл бүрдэх юм.

Хүмүүний ёс суртахууны заяагдмал чанар хэмээхүй дор монголчууд хуулийг дээдэлж төрт ёсны уламжлал хийгээд ёс суртахууны мөн чанарыг нийгмийн хөгжлийн өнөөгийн чиг хандлагатай уялдуулан тайлбарлахыг хичээсэн, Чингис хааны хуульт төр, уламжлалт ёс заншил, ёс суртахууныг дээдлэн тодруулсанд эл бүтээлийн гол онцлог, шинжлэх ухааны ач холбогдол оршино.

Энэхүү бүтээл нь хуульчид, хууль тогтоогчид, улс төрчид, төрийн албан хаагчид, оюутан, сурагчид заавал унших номд зүй ёсоор тооцогдоно.


Бусад мэдээлэл