Философи, эрх зүйн судлал- XXXI (Уб., Тод бичиг, 2016) эрдэм шинжилгээний цуврал
нь 1977
оноос хойш тасралтгүй 39 дэх удаагаа хэвлэгдэж
байгаа билээ. Эрдэм шинжилгээний цувралд шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх
чиглэл, улс орны хөгжлийн бодлоготой уялдуулан философи, социологи, буддын
судлал, шинжлэх ухаан судлал, шашин судлал, улс төр судлал, хууль зүйн салбарын
эрдэм судлалын ажил, үр дүнг олон нийтэд тархаах, мөн нийгэмд тулгамдаж буй
зарим асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухаанчаар хандах зорилтыг дэвшүүлэх
онол-арга зүйн хандлагыг баримталдагаараа онцлогтой.
Мөн философийн түүх,
нийгмийн бүтэц, амьдралын хэв маягийн социологи, нийгмийн философийн асуудал,
улс төрийн өөрчлөлт, эрх зүйн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны
ажил эрхэлж буй залуу судлаачид, их дээд сургуулийн багш, оюутнуудын эрдэм
судлалын ажилд нэн шаардлагатай онолын болон арга зүй, практикийн дадал
эзэмшихэд нь чухал тулгуур болдгоороо ач холбогдолтой юм.