Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“УЛС ТӨРИЙН НАМ: МОНГОЛ УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ БА ГАДААДЫН ЗАРИМ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ” харьцуулсан судалгаа сэдэвт бүтээл хэвлэгдлээ
“УЛС ТӨРИЙН НАМ: МОНГОЛ УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ БА ГАДААДЫН ЗАРИМ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ” харьцуулсан судалгаа сэдэвт бүтээл хэвлэгдлээ

Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) О.Хатанболд, ЭШДэА, докторант А.Хишигдаваа нар хамтран Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яамны захиалгаар ШУТС-ийн санхүүжилтээр ШУА-ын Философийн хүрээлэнд 2022-2024 онд хэрэгжиж буй “Улс төрийн харилцаан дахь улс төрийн хошуучлалын гүйцэтгэж буй үүрэг, үр нөлөө” сэдэвт суурь судалгааны төслийн хүрээнд уг бүтээлийг эрхлэн гаргав.

Тус бүтээл нь Монгол Улс дахь улс төрийн намын уламжлал, шинэчлэлийн талаарх тойм, Монголын улс төрийн намын төлөвшил өнөөгийн нийгмийн үйл явцад нөлөөлөх нь, Улс төрийн намын талаарх гадаадын зарим улсын Үндсэн хуулийн зохицуулалт, улс төрийн намын талаарх гадаадын зарим улсын Үндсэн хуулийн зохицуулалтад хийсэн дүн шинжилгээ гэсэн бүтэцтэй.   

Энэхүү бэсрэг судалгаагаар Монгол Улс дахь улс төрийн намуудын төлөвшлийг ард түмний хүсэл зориг, олон нийтийн үзэл бодол бүрэлдэхэд хэрхэн нөлөөлөх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, иргэдийн улс төрийн идэвхитэй оролцоог хэрхэн хангах, төрийн алба хаах, хариуцлага хүлээх чадвартай иргэнийг бэлтгэх, сонгуульд нэр дэвшүүлэн оролцох, улс төрийн зорилт, мөрийн хөтөлбөрөө төрийн бодлого, шийдвэртэй хэрхэн уялдуулах, төр ба ард түмний хооронд байнгын хийгээд тогтвортой идэвхитэй холбоо үүсгэн хамтран ажиллах, улс төрийн соёл, ёс зүйн өндөр хариуцлагатай хандах боломжийг судалгааны холбогдох эмпирик баримтад түшиглэн хамаарлыг тодруулахыг зорьсон. 

Улс төрийн намуудын төлөвшил бол үндэсний аюулгүй байдалд тэр тусмаа дотоодын аюулгүй байдалд чухал үүрэгтэй болохыг чухалчилсан болно.

Улс төрийн намуудыг, ялангуяа зарим орнуудын улс төрийн намуудын талаарх зохицуулалтыг тухайн улс орнуудын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульд зааснаас өөрөөр буюу түүнийг зөрчсөн эсэхийг тогтоох үүрэгтэй намуудыг зохицуулах эрх бүхий төрийн эрх мэдлийн ямар салбар, байгууллага байдгийг ч мөн дэлгэрэнгүй багтаахыг оролдсоноороо энэхүү харьцуулсан судалгаа онцлогтой. 

Мэдээ бэлтгэсэн: Магистр М.Долгорсүрэн


Бусад мэдээлэл