ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Бурхан багшийн их дүйчэн өдөр Философийн хүрээлэнгийн захирал, дэд профессор Б.Пүрэвсүрэнгийн “Хэл, соёлын онтологи” /Ред. Г.Лодой, А.Энхбаатар/,  Шашин судлалын салбарын эрхлэгч доктор М.Батаагийн “Уламжлалт Бурханы шашин, соёлын хэлмэгдүүлэлт ба сэргэлт: олон нийтийн санаа бодол”, Монголын Философийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Г.Мягмарсүрэнгийн “Бодь мөрийн зэргийн дээж бичиг” /Редактор М.Батаа/, доктор Д.Наранцэцэгийн “Богд Зонхавын намтар” /Редактор Д.Цэрэнсодном/ сонсдог ном зэрэг шинэ номын нээлт боллоо. Номын нээлтэд ШУА-ийн дэд ерөнхийлөгч академич Г.Чулуунбаатар, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц, Дашчойлин хийдийн хамба лам, доктор Ч.Дамбажав, Жонон ханчэн гэгээн, Монгол багш Лхарамба Д.Жавзандорж, академич Д.Төмөртогоо, академич Д.Цэрэнсодном, МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар, профессор С.Янжинсүрэн, М.Гантуяа, Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн захирал, доктор Ж.Галбадрах нарын эрдэмтэн судлаач, лам хуврагууд оролцлоо. 



Бусад мэдээлэл