Бодлого судлалын салбарын ЭШТА А.Цанжид доктор (Ph.D), профессор: Би энэхүү номдоо "Төр ухаан" гэж байдаг гэдгийг үндэслэх, түүний агуулгыг бага ч болов тодорхойлохыг хичээж байгаа юм. Түүнчлэн тэрхүү төр ухааны орчин үеийн хэрэглээний талаар санал дэвшүүлж байна. Улс үндэстэн бүрд төр ухаан байдаг бөгөөд тэр нь үндэсний ертөнцийг үзэх үзэл, төрт ёсны уламжлалаар тодорхойлогддог. Монголчуудын хувьд арга билгийн ухаан, түүнээс үүдэлтэй төрийн төвч байх үзэл санаа төр ухааны нь философи суурь болно.