Эрдэм шинжилгээний тус бичил судалгааны бүтээл Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын эрх зүйн орчны шинжилгээ; Монгол Улс дахь хүний хөгжлийн түвшний судалгаа; Хүмүүн капитал хөгжлийн гол гарц болох нь хэмээсэн 3 бүлэг, дүгнэлт хэсгээс бүрдэнэ. Тус бүтээлд сүүлийн жилүүдийн статистикийн мэдээллүүдэд харьцуулсан шинжилгээ хийсэн учир уншигч, судлаачид тоон болон онолын мэдлэгийг (мэдээллийг) эмх цэгцтэй олж авах боломжтой. Мөн дэлхий нийтийн байдал таагүй болж байгаа, сүүлийн жилүүдэд бий болж буй шинжлэх ухааны шинэ онол, хандлага, монголчуудын уламжлалт соёл, сэтгэлгээний өөрчлөлтийн шинж байдал зэргээс үүдэн улс орныхоо хөгжлийн шинэ номлол боловсруулж дэвшүүлэх зайлшгүй шаардлагатайг үндэслэж тавьсанд энэхүү судалгааны ажлын ач холбогдол оршиж байгаа юм.