ШУА-ийн
60 жилийн ойн өмнө шинэ ном хэвлэгдэв.
Философийн
хүрээлэнгийн Философийн салбарын Улс төрийн эдийн засгийн ухааны тасгийн дарга,
эдийн засгийн шинжлэх ухааны доктор Б.Батхишиг “Адам Смитийн онол ба эдийн
засгийн философи” хэмээх номоо саяхан уншигч олноо өргөн барилаа. Энэхүү ном нь
хоёр хэсэгтэй, I хэсэгт сонгодог
улс төрийн эдийн засгийн ухааныг үндэслэгч, Шотландын эдийн засагч Адам Смитийн
“Улс үндэстний баялгийн мөн чанар, учир шалтгааныг шинжлэхүй” хэмээх 5 боть,
нийтдээ 740 хуудас бүхий алдарт бүтээлийн гол агуулгыг 230-аад хуудсанд
тодорхойлон бичжээ.
Тус
номын II хэсэг “Эдийн засгийн философи” хэмээх
нэртэй. Энэ хэсэгт А.Смитийн бүтээлийн үзэл санаа Монголын эдийн засаг, улс
төр, нийгэм, олон улсын харилцаанд хэрхэн тусаж, хэрэгжиж байгааг судлан
харуулахыг зорьсон байна.
II хэсгийн I бүлэг “Эдийн засгийн
философийн үндсэн асуудлууд”, II
бүлэг “Эдийн засгийн философи ба улс төрийн эдийн засгийн ухаан”, III бүлэг “Эдийн засгийн
харилцааны зарим асудал”, IV бүлэг
“Зах зээлийн харилцаа ба төрийн зохицуулалт”, V бүлэг
“Эдийн засгийн хөгжил ба улс төр, нийгмийн харилцаа” хэмээх нэртэй. V бүлэгт Монголын эдийн засгийн
хөгжилд улс төрийн тогтолцоо, боловсрол, шинжлэх ухаан, соёл, олон улсын
харилцаа ямар нөлөө үзүүлж буйг судлан, зарим, санал, дүгнэлтийг дэвшүүлжээ.
Нийт
600 хуудас бүхий энэ номыг эрдэм шинжилгааний ажилтан, их, дээд сургуулийн
багш, оюутан, нийгмийн шинжлэх ухааныг сонирхогчдод зориулан бүтээжээ. Тус
номыг эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич А.Бакей,
философийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон нар хянан тохиолдуулсан
байна.