"Сэхээтний манлайлал" бүтээл хэвлэгдэн хүрээлэнгийн номын санд ирлээ
"Сэхээтний манлайлал" Монголд Ардчилал шинэчлэлийн үйл явцыг эхлүүлсэн 15 эрдэмтний дурсамж, "Нийгмийн дэвшил - Сэхээтний манлайлал" эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл.
Үнэ: 20,000₮
Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Баруун сэлбэ-15. Хүн бүрийн сайн мэдэхээр Теди төвийн зүүн талд.
Номын санч: 9919-9245
Монгол Улсад нийгмийн тогтолцоог үндсээр нь өөрчлөн шинэчлэх 1990 оны цагаан морин жилийн үйл явцыг манлайлан ажилласан, түүний онолын үзэл санааг санаачлан боловсруулсан 15 эрдэмтний үйл ажиллагаа, түүхийг залуу үедээ сурталчлан таниулах, бүтээлийг нь судалгааны эргэлтэд оруулах зорилгоор тэдний дурсамж, дурдатгалуудыг нийтэд хүртээл болгох зорилго тавилаа. Мөн өнөөгийн нийгмийн хөгжлийн бүхий л салбарт шинэ цагийн сэхээтнүүд манлайлан ажиллаж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах шаардлагатай байгаа, түүнчлэн эдгээр ажилд сэхээтний оролцоог нэмэгдүүлэх, тэднийг хөгжлийн дэмжих ажиллах зорилгоор зохион байгуулсан «Нийгмийн дэвшил - сэхээтний манлайлал» эрдэм шинжилгээний хурал дээр эрдэмтэн, судлаачдын тавьсан хурлын илтгэлүүдийг эмхэтгэн гаргав.
Бусад мэдээлэл