Италийн нэрт сэтгүүлч Жульетто Кьезагийн бичсэн тус номыг доктор Ц.Ганбат орос хэлнээс орчууллаа. Тус номын зохиогч нь өөрийгөө дэмжигч, эсвэл эсэргүүцэгчтэй хүүрнэх амьд ярианы хэлбэрээр номоо бичжээ. Зохиогч тус бүтээлээрээ цорын ганц үндэстнээр толгойлуулсан дэлхийн дэг байхыг эсэргүүцсэн оюун санааны бослогыг илтгэжээ. Тэр нь эн түрүүнд, америк манлайлал нь ёс суртахуунлаг болон зүй зохист эсэх үндэслэгээг шүүн цэгнэсэн бодрол эргэцүүлэл ажээ.