"ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАГАС ЗУУНЫ ТҮҮХЭН ТОВЧООН" (УБ.,2022) ХЭМЭЭХ ШИНЭ БҮТЭЭЛ
"ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАГАС ЗУУНЫ ТҮҮХЭН ТОВЧООН" (УБ.,2022) ХЭМЭЭХ ШИНЭ БҮТЭЭЛ

"ФИЛОСОФИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАГАС ЗУУНЫ ТҮҮХЭН ТОВЧООН" (УБ.,2022) ХЭМЭЭХ ШИНЭ БҮТЭЭЛ 


ШУА-ийн Философийн хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан (хуучнаар Философи, Социологи, Эрхийн хүрээлэн) тус хүрээлэнгийн түүхэн замнал, түүхэн үйл явдлын он дарааллыг эмхэтгэн боловсруулж нийтийн хүртээл болголоо. 


Бүтээлийн редактораар академич Г.Чулуунбаатар ажиллаж, “ФСЭХ байгуулагдах түүхэн урьдач нөхцөл” 1-р бүлгийг доктор М.Золзаяа; "Гүн ухаан- Хууль цааз судлалын тасгаас Философийн хүрээлэн хүртэл" хэмээх 2-р бүлгийг академич Г.Чулуунбаатар, М.Золзаяа нар; "Хүрээлэнгийн түүхэн үйл явдлын он дараалал: гэрэл зураг, баримт" хэмээх 4-р бүлгийг докторант Ж.Батжаргал, доктор М.Золзаяа нар хариуцан бичив. Нэгдүгээр бүлгийг хариуцсан доктор М.Золзаяа нь Үндэсний төв архивт хадгалагдаж байсан Шинжлэх ухааны хүрээлэнгийн Шашныг судлах тасаг, Гүн ухааны тасгийн үйл ажиллагааны тухай баримтуудыг шинжлэн ухааны эргэлтэд шинээр оруулсан нь манай улсын хүмүүнлэгийн ухааны хөгжлийн түүх бичлэгт оруулж буй чухал хувь нэмэр юм.


Философийн салбарын түүхэн замнал- доктор М.Золзаяа, Шашин судлалын түүхэн замнал- докторант Б.Ариунзул, Социологийн салбарын түүхэн замнал- докторант Ж.Батжаргал, Шинжлэх ухаан судлалын салбарын түүхэн замнал-Ардын багш, профессор Л.Дашням, Улс төр, Эрх зүйн салбарын түүхэн замнал- докторант А.Хишигдаваа, Баян-Өлгий аймаг дахь салбарын түүхэн замнал-докторант Н.Эрдэнэбаяр нар тус тус боловсруулан бичив. 


                                                   Н. Нацагням


Бусад мэдээлэл