Институтийн онол, арга зүйг бодлого судлалд хэрэглэх нь энэхүү нэг сэдэвт бүтээл нь институтийн талаар манай оронд гарч байгаа анхны бүтээл юм. Түүнд институтийн тухай ойлголт, институтийн онолын үүсэл хөгжил, институтийн онолын чиглэлүүд, уг онолыг хэрэглэж хийсэн бодлогын судалгаануудын жишээ, уг онолыг бодлого судлалд хэрэглэх арга зүйн асуудлыг авч үзсэн. Мөн Е.Остромын хамтран зүтгэгчдийнхээ хамтаар боловсруулсан “Институтийн шинжилгээ ба хөгжлийн фреймвөрк”, түүнийг хөгжүүлсэн янз бүрийн хувилбаруудын талаар авч үзсэн болно.