“ОЛОН НИЙТИЙН ДИСКУРС ДЭХ ФИЛОСОФИЙН ҮҮРЭГ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ
“ОЛОН НИЙТИЙН ДИСКУРС ДЭХ ФИЛОСОФИЙН ҮҮРЭГ”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ

“ОЛОН НИЙТИЙН ДИСКУРС ДЭХ ФИЛОСОФИЙН ҮҮРЭГ”

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ

ЮНЕСКО-ийн санаачилгаар жил бүр дэлхий даяар философийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хүн төрөлхтөн даяар философи сэтгэлгээний өв сантай танилцаж  нийтийн хүртээл болгохыг уриалсан байдаг.  Энэ жил Дэлхийн философийн өдөр 11 дүгээр сарын 18-ны өдөр тохион ЮНЕСКО-гийн гишүүн орнууд тэмдэглэн өнгөрүүлж байна. Жил бүрийн энэ өдөр тодорхой сэдвийн хүрээнд болон Олон улсын хурал, семинар, дугуй ширээний ярилцлага, үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жил Монгол улсад ШУА-ийн Философийн хүрээлэнгээс ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын дэмжлэгээр “Олон нийтийн дискурс дэх философийн үүрэг” нэртэй эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүллээ.

            Доктор (Sc.D), профессор Ч.Ган-Өлзий  “Аргусан хуурчийн домог” шастирт философийн эргэцүүллийг олны хэлэлцүүлэг (дискурс) болгох аргыг хэрэглэх нь; Доктор (Sc.D), профессор Ц.Гомбосүрэн “Мишель Фукогийн боловсруулсан дискурсив (уялдмал эргэцүүллийн) арга зүйн зарим гол бүрэлдэхүүн”; Доктор (Ph.D), профессор Б.Дагзмаа, доктор (Ph.D) Ц.Нямсүрэн нарын “Философи өнөөдөр юу хийх вэ?”; Доктор (Ph.D), дэд профессор Ч.Өлзийсайхан “Сонгодог философи ба орчин үеийн Монголын улс төрийн философийн нийцэл, зөрчлийн асуудал”; доктор (Ph.D) О.Хатанболд, докторант А.Хишигдаваа нарын “Өнөөгийн монголчуудын үндэсний үзлийн талаарх дискурс шинжилгээ”; доктор (Ph.D) С.Соёлмаа “Соёмбо үсгийн тухай философийн дискурсэд”, доктор (Ph.D) М.Мөнхзул, Г.Уянга нарын “Үндэсний өөрийн ухамсрыг судлах онол арга зүйн ялгаатай байдлууд”; судлаач Л.Долгор, доктор (Ph.D) Г.Уянга нарын “Олон нийтийн дискурсийн онцлог, зарим туршлага”, докторант М.Батзоригийн “Дүрслэх урлагийн дискурс ба дүрслэлээс татгалзсан тэрслүү санаанууд”, доктор (Ph.D) Д.Чулуунгэрэлийн “Дискурсын онолын зарим асуудал”; доктор (Ph.D) Ж.Энхбаяр “Үзэл суртал ба дискурс”;  доктор (Ph.D), дэд профессор, дэд хурандаа Ц.Батбаярын “Олон нийтийн санаа бодлын феноменыг танин мэдэх нь тухайн дискурсэд философи тайлбар хийх боломж мөн”; М.Золзаяагийн “Нийгмийн тэгш бус байдлыг дискурсив ёс зүйн үүднээс авч үзэх нь”; магистр О.Болор-Эрдэнийн “Монголын философийн уламжлал дахь дискурсив сэтгэлгээ” зэрэг илтгэл хэвлэгджээ.

                        


Бусад мэдээлэл