“МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ФИЛОСОФИ,
СЭТГЭЛГЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ
(2022)
2022.11.25
ШУА-ийн
Философийн хүрээлэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан 2022 оны 9-р сарын
22-ны өдөр зохион байгуулагдсан “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний
өөрчлөлт-Philosophy of Development and Changes in the Way of Thinking: Mongolia”
сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхэтгэл хэвлэгдэж
уншигчдын гарт хүрч байна.
Тус
эмхэтгэлд нийгэм, хүмүүнлэгийн салбар хуралдаанд гадаад, дотоодын 33 илтгэгчийн
илтгэл, хүрээлэнтэй олон жил хамтран ажилласан ОХУ-ын ШУА-ийн Социологийн
хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Төвөд, Буддын судлалын
хүрээлэн, Тэнгэр Дээд сургууль, ОХУ-ын Дорж Банзаровын нэрэмжит Буриадын Улсын
Их сургуулийн удирдлагууд, Өвөр Монголын БИС-ийн профессор Тү.Өлзий нарын
мэндчилгээ хэвлэгдлээ.
БШУЯ-ы
Шинжлэх ухааны ололт, шинэ мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээний
төлөвлөгөөний хүрээнд Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) О.Хатанболд
эмхэтгэж нийтийн хүртээл болгож байна.
Улс төр,
эрх зүйн салбар