Б.Батхишиг. “Хуучин ба шинэ эдийн засаг (Д.Рикардогоос өнөөг хүртэл)” хэмээх шинэ бүтээл хэвлэгдэв
Б.Батхишиг. “Хуучин ба шинэ эдийн засаг (Д.Рикардогоос өнөөг хүртэл)” хэмээх шинэ бүтээл хэвлэгдэв

Б.Батхишиг. “Хуучин ба шинэ эдийн засаг (Д.Рикардогоос өнөөг хүртэл)”

хэмээх шинэ бүтээл хэвлэгдэв

 

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D.) Б.Батхишигийн бичсэн “Хуучин ба шинэ эдийн засаг (Д.Рикардогоос өнөөг хүртэл)” /УБ.,2022/ нэртэй нэг сэдэвт бүтээл саяхан хэвлэгдэн гарлаа. Тус номыг академич Т.Дорж, А.Бакей нар редакторласан байна.

Энэ ном “Шинэ ба хуучин эдийн засаг”, “Эдийн засгийн өсөлт”, “Санхүүгийн тогтолцоо”, “Гадаад худалдаа”, “Эдийн засгийн тэгш бус байдал” гэсэн 5 бүлэгтэй /33.3 х.х/. Тус номонд мэдлэгийн эдийн засаг, дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг, эргэлтийн эдийн засаг, хамтын хэрэглээний эдийн засаг зэрэг шинэ эдийн засгийн загваруудыг авч үзжээ. Мөн шинэ нөхцөл дэх санхүү, гадаад худалдааны салбар дахь сорилт, эдийн засгийн өсөлт болон эдийн засгийн тэгш бус байдлын хоорондын зөрчил, онцлогийг харуулсан байна. 

 

Н.Нацагням


Бусад мэдээлэл