“Орчлонгийн нууцыг тайлахуй” нэгэн сэдэвт бүтээл
Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, философийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Ган-Өлзий Судар бичгийн хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулан “Орчлонгийн нууцыг тайлахуй (Компаратив философийн судалгаа)” нэгэн сэдэвт бүтээлийг хэвлүүллээ. Тус бүтээлийг Философийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ш.Ганхуяг редакторлаж, бүтээлд онолын физикийн талаас академич Х.Намсрай, философийн талаас академич Г.Чулуунбаатар санал шүүмж өгснөөр хэвлэсэн байна.
Бүтээл нь түгээмэл удиртгал, 6 бүлэг, бүлэг тус бүр 4 зүйлтэй болно. Үүнд: Нэгдүгээр бүлэг “Оюун санааны гол цөм нь шинжлэх ухааны мэдлэг болдог зүй тогтол”, Хоёрдугаар бүлэг “Орчлонгийн тогтвортой зүй тогтлын ерөнхий ба тусгай онцгой шинж”, Гуравдугаар бүлэг “Орчлон ертөнцийн түгээмэл зүй тогтлыг бүхэлд нь тайлбарлах оролдлого”, Дөрөвдүгээр бүлэг “Орчлонгийн нэн орчин үеийн бодисын зүйн философийн асуудал”, Тавдугаар бүлэг “Сав шимийн ертөнцийн үндсэн зүй тогтлын тайлал”, Зургаадугаар бүлэг “Хүмүүнлэгийн ертөнцийн үндсэн зүй тогтлыг тайлбарлах шинэ хандлага” гэсэн бүтэцтэй.
Зохиогч “Орчин үеийн шинжлэх ухааны зорилго ба үйл ажиллагаатай холбогдох метафизик, космологи, танин мэдэхүй, тайлал зүйн асуудал болон тодорхой шинжлэх ухаануудын дэвшүүлэн гаргаж байгаа Орчлонгийн хамгийн түгээмэл зүй тогтлын тухай онол, үзэл баримтлалуудын философийн үндэслэлийг шинжлэх нь тулгамдсан асуудал болоод байна” хэмээн удиртгалдаа онцлон тэмдэглэжээ.
Бусад мэдээлэл