СОЦИОЛОГИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, АРГАЧЛАЛ
СОЦИОЛОГИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, АРГАЧЛАЛ

Номын танилцуулга, мэдээ

СОЦИОЛОГИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, АРГАЧЛАЛ (УБ., 2021)номын нэмж засварласан гурав дахь удаагийн хэвлэлт уншигч Та бүхний гарт хүрч байна. Оюутан, судлаачид, социологийн судалгааны арга зүй, аргачлалыг сонирхон судлаххэн бүхэнд гарын авлага нь болсон энэхүү бүтээлийн анхны эхийг 1995 онд ШУА-ийн ФСЭХ-ийн Социологийн салбарын эрдэмтэн, судлаачид эрхлэн гаргаж, 2008 онд нэмж засварласан хоёр дахь хувилбарыг хэвлүүлж, олны хүртээл болгож байсан.

Энэ удаадбүлэг, зүйлүүдийг дахинзасаж сайжруулан, “Технологид суурилсан судалгааны арга, аргачлал” гэсэн нэг бүлэг, “Түүврийн аргачлал”, “Дүрслэлийн арга” гэсэн хоёр зүйл шинээр нэмж оруулсны дээр энгийн үг хэллэгээр бичиж, өмнө хэрэгжүүлсэн тодорхой судалгааны баримт, үр дүнг жишээ болгон тайлбарлан бичив.

Эл бүтээлээссоциологийн судалгааг хэрхэн явуулах арга, аргачлалын талаар цогц мэдлэг, ойлголт авах,судалгааныуламжлалт болон технологид суурилсан орчин үеийн арга, аргачлалтай танилцан, тэдгээрийг хэзээ, хэрхэн ашиглах боломж нөхцөлийг танин мэдэх, бие даан судалгааны арга зүй, аргачлал боловсруулах, судалгаа хийх, судлаачийн ур чадварт суралцахболомжтой.

 


Бусад мэдээлэл