Философийн түүхийн лекцүүд
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Sc.D), профессор Бүдрагчаагийн Даш-Ёндон Г.В.Ф.Гегелийн “Философийн түүхийн лекцүүд” (53 х.х буюу 636 нүүр) хэмээх бүтээлийг эх хэлнээ орчуулан хэвлүүллээ. Тус бүтээл нь “Философийн түүхийг шинжихүйн оршил” хэмээх нэгдүгээр дэвтэр, “Философийн түүхийн лекцүүд” хэмээх хоёрдугаар дэвтрээс бүрдэж байна. “Философийн түүхийн лекцүүд”-ийг “Грекийн философийн түүх” –ийг хоёр хэсэгт бичжээ. Тухайлбал, “Стоич философи” хэсэгт уг философийн үүсэл, хөгжилд хувь нэмэр оруулсан философичдын талаарх мэдээлэл, логик, физик, ёс зүйн талаарх үзэл баримтлалыг тайлбарласан байна. Бүтээлийг академич Г.Чулуунбаатар редакторлажээ.