УЛС ТӨРИЙН СОЁЛЫН ТУХАЙ
Танин мэдэхүйн цуврал №91
Улс
төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) О.Хатанболд,
докторант А.Хишигдаваа нар хамтран ШУА-аас эрхлэн хэвлүүлдэг шинжлэх ухаан,
танин мэдэхүйн цувралын 91 дэх дугаарыг “Улс төрийн соёлын тухай” (2022) сэдвээр
бичиж хэвлүүлэв. Тус товхимлыг улс төрийн шинжлэх ухааны доктор (Sc.D),
профессор А.Цанжид редакторласан байна.
Хялбаршуулсан
товхимол нь хүүхэд залууст шинжлэх ухааны мэдлэг олгох,
цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Тус
товхимолд улс төрийн соёлын үүсэл хөгжил, орчин цагийн монголчуудын улс төрийн
соёлын тухай ойлголт, уламжлал ба орчин үеийн хандлагын талаар танилцуулахыг
зорив. Мөн улс төр судлалын холбогдох бусад ойлголтуудыг товч тайлбарласан
болно.
Иргэдэд
улс төрийн ухамсар, соёлын зөв хандлага төлөвшсөнөөр улс төрийн зөв сонголт
хийх чадвар бий болно. Иймд ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн идэвхтэй оролцоог
хэрэгжүүлэх үйл явцыг боловсронгуй болгоход энэхүү товхимол зориулагджээ.
Мэдээлэл
бэлтгэсэн: М.Долгорсүрэн