Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛЫН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ДҮР ТӨРХ” (THE IMAGE OF MONGOLIAN CIVILAZATION) зурагт цомог хэвлэгдэв
“МОНГОЛЫН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ДҮР ТӨРХ” (THE IMAGE OF MONGOLIAN CIVILAZATION) зурагт цомог хэвлэгдэв

Монгол Улсын Соёлын яамны захиалгаар ШУА-ийн Философийн хүрээлэнгээс “Монголын соёл иргэншлийн дүр төрх” зурагт цомгийг олны хүртээл болгож байна. 

Энэхүү цомогт монголын нүүдэлчдийн соёл иргэншлийн судалгаа болон орчин үеийн дэлхий дахины, бүс нутгийн, иргэншил хоорондын харилцан үйлчлэлийн асуудлыг судлахад үндсэн ойлголт, нэр томьёог нарийвчлан тодруулах, нэг мөр ойлгож хэрэглэхэд тус болохуйц онол, арга зүйн чиг баримжаа болж чадах нотолгоо тайлбаруудыг хураангуй байдлаар хийснээрээ онцлогтой.

Зурагт цомгийн үндсэн бүрэлдэхүүн болох монголчуудын ахуй соёл, уламжлал, зан үйлийн холбогдолтой гэрэл зургийн цоморлог бүрдүүлэхэд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралтын уран бүтээлийн сан хөмрөгөөс дээр дурьдсан агуулгын хүрээнд 50 гаруй фото зураг, Чингис хаан-Үндэсний музейн холбогдох мэдээлэл бүхий зурагт тайлбарыг мөн багтаав.

Дорно дахин, ялангуяа монголын соёл иргэншлийн дахин давдагдашгүй онцлогийг шинжлэх ухааны арга зүйн оновчтой хандлагаар судлах эрэл хайгуул идэвхитэй өрнөж буй өнөөгийн өнөө үед мэргэшсэн мэргэжлийн судлаачийн дагнасан судалгааны үр дүнд тулгуурласан ул суурьтай үзэл баримтлал болж судалгааны эргэлтэд орж байгаагаараа ихээхэн үнэ цэнэтэй.

 

Мэдээ бэлтгэсэн: Магистр М.Долгорсүрэн


Бусад мэдээлэл