Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулав
Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулав

Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд

бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулав

 

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн ой болон шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан хүрээлэнгийн нийт ажилтны бүтээлийн үзэсгэлэнг зохион байгууллаа.

·         Улс төр, эрх зүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд бүтээлийн үзэсгэлэнгээ цахим болон танхим хэлбэрээр зохион байгуулав. Хүрээлэнд 3-15 жил ажиллах хугацаанд туурвисан бүтээл туурвисан бүтээлээ толилууллаа. Салбарын ажилтнууд онцлох бүтээлийн агуулга, эрдэм судлалын бүтээлдээ ашиглаж буй судалгааны шинэлэг арга зүйн талаар мэдээлэл солилцсон юм.

·         Философийн салбарын эрдэм шинжилгээний ажилтнуудын 2019-2021 оны бүтээлийн үзэсгэлэнг 11-р сарын 18-ны өдөр Дэлхийн философийн өдөр зохион байгуулж, хүрээлэнгийн ажилтнууд, “Олон нийтийн дискурс дэх философийн үүрэг” эрдэм шинжилгээний хуралд оролцогчид, Дотоод хэргийн Их сургуулийн оюутнууд сонирхов.

·         Баян –Өлгий аймаг дахь салбараас эрдэм шинжилгээний ажилтнуудын бүтээлийн үзэсгэлэнг 11-р сарын 22-ны өдөр Ховд Их сургуулийн хурлын танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа. Үзэсгэлэнд Философийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан 57 бүтээлийг тавьж тус салбарт ажиллаж байсан ахмад эрдэмтэд, оюутнуудад толилуулсан байна. ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар цахимаар оролцож баруун бүсэд эрдэм шинжилгээний ажил эрхэлж бүтээл туурвилаа толилуулсан эрдэмтдэд баярын мэнд хүргэж үг хэллээ. Тус аймгийн Дербес телевизээр эрдэм шинжилгээний ажилтнуудын туурвисан  «Баян-Өлгий аймгийн үндэстэн, ястны эдийн соёл» /2011/, «Алтайн урианхайн угсаатны зүй» /2014/, «Монгол-казах бичгийн хэлний дундын үг», «Казахын ард түмний ёс заншлууд» /2013/, «Монгол-Тува бичгийн хэлний дундын үг» /2011/, «Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дэх түүх, соёлын дурсгалууд» /2009/, «Монголын казахын угсаатны зүй» /2016/, «Монгол Алтайн нурууны экосистем, эртний түүх, соёлын асуудал» /2009/ зэрэг бүтээлийг танилцуулан мэдээллээ.

·         Шашин судлалын салбарын эрдэмтдийн бүтээлийн үзэсгэлэнг 11-р сарын 23-нд толилуулж хүрээлэнгийн хамт олон, Зүүн хүрээ Дашчойлин хийд, МУИС-ийн ШУС-ийн багш, докторантууд үзэж сонирхлоо.

 


Бусад мэдээлэл