Энэхүү хамтын бүтээлийг Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан, Беларусийн суурь судалгааны сангийн ШУТ 2022/01 дугаартай “Цахимжилтын нөхцөл дэх Беларусь, Монголын залуучуудын нийгмийн эрсдэл” сэдэвт хамтарсан төслийн хүрээнд бэлтгэж, олны хүртээл болгов. Орчин үеийн нийгэм цахимжилтын үйл явцын нөхцөлд дэлхий даяар асар хурдан өөрчлөгдөж байгаа бөгөөд энэ нь эргээд эрсдэлийг үүсгэж байна. Нийгмийн шинэчлэлийн өдөөгч болох хийгээд цахимжилтын хамгийн идэвхитэй төлөөлөгч болох залуучуудын эрсдлийн орон зай хамгийн их өөрчлөгдөж байна.
Хамтын бүтээл нь дэлхийн цахимжилтын үйл явц, хэрэглээ, дижитал социологи-социологийн салбар шинжлэх ухаан болох нь, цахимжилтын үр дүнд залуучуудад тулгарч буй нийгмийн эрсдэл, Монголын залуучуудын цахимжилтын байдал, цахимжилтын эрин дэх Монголын залуучууд: асуудал ба шийдэл, нийгмийн эрсдэлийн орон зай дахь Беларусь Монголын залуучууд, залуучуудын дунд нийгмийн эрсдэлийн үр дагаварыг бууруулах зөвлөмж гэсэн бүтэцтэй.
Уг бүтээл нь Монгол Беларусын залуучуудын цахимжилтын нөхцөл дэх учирч буй эрсдэл, гарах үр дүнг тодорхойлж харьцуулсан дүн шинжилгээнд үндэслэн нийгмийн эрсдэлийн үр дагаварыг багасгахад чиглэсэн шинжлэх ухаан, практик зөвлөмж боловсруулснаар ач холбогдолтой билээ. Социологич, улс төр судлаач, эдийн засагч, багш, оюутнууд болон өргөн хүрээний уншигчдад чиглэгдсэн бүтээл юм.
Мэдээ бэлтгэсэн: Магистр М.Долгорсүрэн