ШУА-ийн Философийн хүрээлэнд хэрэгжүүлсэн “Монгол дахь шинэ шашнууд: нийгэм, философийн шинжилгээ” суурь судалгааны төслийн /2017-2019 он/ хүрээнд өнөөгийн шашин судлалд “шинэ шашин”, “шинэ шашны хөдөлгөөн” хэмээх нэрээр судалж буй шашны өвөрмөц үзэгдлийг Монгол Улсын нийгэм, соёлын онцлогтой уялдуулан судлахад чиглэсэн юм. Төслийн үр дүнгийн нэгээхэн хэсэг нь анхдагч болон хоёрдогч мэдээллийн эх сурвалжид үндэслэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад дэлгэрсэн, шинээр бий болсон 49 шинэ шашны хөдөлгөөнийг тогтоож бүртгэсэн явдал байв.
Зохиогчид товхимолд сүсэгтний тоо хэмжээ, идэвхитэй үйл ажиллагаагаар ялгарч буй 18 хөдөлгөөнийг сонгон авч танилцуулав. Тэдгээр 18 хөдөлгөөний үндэслэгч, үндэслэсэн огноо, үндэслэл болсон шашны үзэл санаа, баримталдаг судар ном, бэлгэдэл, сүсэг бишрэл, сургаал, үйл ажиллагааны тойм, Монгол Улс дахь үйл ажиллагаа, эх сурвалж гэсэн 8 төрлийн 140 гаруй товч мэдээллийг багтаасан болно.