А.ЦАНЖИД. “УУГУУЛ МОНГОЛ СОЁЛ” ХЭМЭЭХ ШИНЭ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ
А.ЦАНЖИД. “УУГУУЛ МОНГОЛ СОЁЛ” ХЭМЭЭХ ШИНЭ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ

 А.ЦАНЖИД. “УУГУУЛ МОНГОЛ СОЁЛ” ХЭМЭЭХ ШИНЭ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ

ШУА-ийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, улс төрийн шинжлэх ухааны доктор А.Цанжид “Уугуул монгол соёл” /40 х.х, 2022/ нэг сэдэвт бүтээл хэвлүүлжээ. Тус бүтээлд зохиогч монголчуудын соёлын онцлог, шашин шүтлэг, мэдлэг ухаан, технологи, урлаг, үндэсний спорт, тоглоом зэргийг хамруулан судалгаа хийж, монгол соёлын өөрчлөлт, соёл иргэншлийн төлөвшлийн асуудлыг тодорхойлсон.

Номын агуулга: Монгол нутагт хүн суурьшсан нь; Монгол танин мэдэхүй ба үйлдэхүйн онцлог; Монгол технологийн соёл; Шашин шүтлэг; Уламжлалт мэдлэг ухаан; Монголчууд хэмээх нь; Урлахуйн соёл; Үндэсний спорт, тоглоом; Эдийн соёл; Монгол соёл иргэншил гэсэн бүтэцтэй болно.

 

Н.Нацагням


Бусад мэдээлэл