Д.Гантөмөр. «Аялахуйн философи» нэгэн сэдэвт бүтээл
Д.Гантөмөр. «Аялахуйн философи» нэгэн сэдэвт бүтээл

Д.Гантөмөр. «Аялахуйн философи» нэгэн сэдэвт бүтээл

            Философийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор (Sc.D) Д.Гантөмөрийн “Аялахуйн философи” (УБ.,2021) хэмээх нэгэн сэдэвт бүтээл хэвлэгдлээ. Энэхүү нэгэн сэдэвт бүтээл нь манай оронд аялахуй хэмээх феноменийг өрнө, дорнын философийн үүднээс судалсан анхны бүтээл бөгөөд удиртгал, “Аялал жуулчлалыг судлах философийн онол арга зүй”, “Аялал жуулчлалын ахуй, танин мэдэхүйн үндэслэл”, “Монгол Улс дахь аялал жуулчлалын хөгжлийн бодлогын философи” хэмээх гурван бүлэг, 11 зүйл, дүгнэлт, зөвлөмж, ном зүйгээс бүтэж байна.  

Зохиогч аялал жуулчлалын талаарх орчин үеийн өрнө, дорнын философи, хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухаанд гарсан судалгааны үр дүн, мэдээллийн санг өргөн ашигласан эл бүтээл нь аялал жуулчлалыг онтологи болон эпистемологи, менежмент, маркетинг, соёлын үнэлэмжийн хандлагаар тодруулан үзжээ.

            Энэ бүтээлд академич Т.Дорж, философийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Гомбосүрэн нар шүүмж өгч, академич Г.Чулуунбаатар редакторлажээ.

                                    Философийн салбар


Бусад мэдээлэл