“ӨНӨӨГИЙН
МОНГОЛ” ШИНЭ БҮТЭЭЛ ГАРЛАА
Тус хүрээлэнгийн Философийн
салбарын эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид хамтран туурвиж уншигчдадаа
толилуулж буй энэхүү хамтын бүтээлдээ өнөөгийн Монголын нийгмийн ухамсар, оюун
санааны амьдрал; тэр дундаа сэтгэл зүй, шашин шүтлэг, ёс суртахуун, танин
мэдэхүй, боловсрол, үзэл суртал, экологийн ухамсар, үндэсний адилслын ухаарал
зэрэг асуудлыг жичлэн авч философи шинжилгээ хийхийг хичээсэн. Өнөөгийн
Монголд оюун санааныхаа байдал төрхийг шинжиж онош тавих нь философи
шинжилгээний агаад практикийн тулгамдсан асуудлуудын нэг юм.
Тус хамтын бүтээлийн өмнөтгөл,
“Оюун санааны амьдрал-философийн судлагдахуун” удиртгал бүлгийг доктор (Sc.D),
профессор Б.Даш-Ёндон; Нэгдүгээр бүлгийн “Нийгмийн сэтгэл зүйн төлөв, хандлага”
нэгдүгээр зүйлийг доктор (Ph.D) М.Анара; “Нийгмийн шударга ёс ба боловсрол”
хоёрдугаар зүйлийг докторант П.Мягмарсайхан; “Ёс суртахууны төлөв, хандлага”
гуравдугаар зүйл, 1-2-р бүлгийн эхлэл, дүгнэлтийг доктор (Ph.D), дэд профессор
М.Золзаяа; “Экологийн ухамсрын төлөв, хандлага” дөрөвдүгээр зүйлийг магистр
Б.Цэрмаа; Хоёрдугаар бүлгийн “Нүүдэл суурьшил: мэдэхүйгээс шинжихүй” нэгдүгээр
зүйлийг доктор (Ph.D), дэд профессор Ш.Ганхуяг; “Нийгэм дэх шашин шүтлэгийн
нөлөө” хоёрдугаар зүйлийг доктор (Ph.D) С.Соёлмаа; “Үндэсний адилсахуй:
өөрийгөө танихуй” гуравдугаар зүйлийг магистр О.Болор-Эрдэнэ; “Нийгмийн оюун
санаа: үзэл суртал, сэтгэлгээ” хэмээх гуравдугаар бүлгийг доктор (Ph.D)
Ж.Энхбаяр нар бичжээ.
ФИЛОСОФИЙН
САЛБАР