Доктор, профессор
Б.Даш-Ёндонгийн “Монголын хөгжлийн философи (асуудал, аргачлал, ашиг тус)” нэмэн засварласан хоёр
дахь хэвлэлийг толилуулж байна.
Уг номын эхний хэвлэлт нь монголын
хөгжлийн парадигмыг нарийвчлан боловсруулсан шинэлэг санаа, аргачлалаар баялаг
бүтээл болсон нь уншигч олны сэтгэлд ихэд нийцсэн сонирхолтой бүтээл болсон юм.
Энэ удаад уншигчдын хүсэлтээр “Монголын хөгжлийн философи (асуудал, аргачлал, ашиг
тус)”
номынхоо агуулгыг нэмэн засварлаж хоёр удаагаа хэвлэн гаргалаа. Энэхүү ном нь монгол
орноо хэрхэн тогтвортой, цэгцтэй байдлаар хөгжүүлэх вэ?, хөгжлийн философи дахь
иргэдийн боловсрол, хүмүүжил ямархуу түвшинд байна вэ?, монголын хөгжлийн
философи гэж чухам юуг хэлж болох вэ?, монголын хөгжлийг юу зогсонги байдалд
оруулаад байна вэ? гэх мэт олон чухал асуултуудыг дэвшүүлэн гаргасан өргөн агуулгатай
бүтээл болжээ.
Тодруулбал “хөгжил”, “тогтвортой
хөгжил” хэмээх ойлголтуудыг тухайлан авч үзээд манай Монгол улс мал аж ахуй,
газар тариалан, уул уурхайг эрхлэх бодлогоо хооронд зөв уялдуулах нь чухал гээд
эцэстээ улс орны хөгжил хүнээсээ шууд хамаардаг гэсэн санааг бататган бичжээ.
“Монголын хөгжлийн
философи (асуудал, аргачлал, ашиг тус)” (Ред. Г.Чулуунбаатар, Н.Жанцан). УБ. Соёмбо принтинг ХХК. 2017. 11,87 х.х – 190х. ISBN 978-99978-84-46-6