“ФИЛОСОФИ,
ЭРХИЙН СУДЛАЛ”
эрдэм
шинжилгээний цувралын 35-р боть
Философийн
хүрээлэнгийн “Философи, эрхийн судлал”
эрдэм шинжилгээний цувралын 2020 оны 35-р ботид философи, улс төрийн эдийн
засгийн ухаан, социологи, улс төр судлал, шашин судлалын салбарын 24 өгүүлэл
хэвлэгдлээ. Үүнд: “Философи” хэсэгт тус
хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан орчуулагч Ү.Нямдорж агсны
90 жилийн ойд зориулан түүний 1963 онд “Цог” сэтгүүлд нийтлүүлсэн “Аман
зохиолын зарим хэлбэр дэх гүн ухааны уламжлал” сэдэвт өгүүллийг дахин хэвлэлээ.
Ч.Ган-Өлзийн “Хэт тэгш хэмийн философийн асуудал”, С.Хишигтогтох, Б.Пүрэвсүрэн
нарын “Философи дахь генеалоги арга зүйн чиглэлийн тухайд”, Д.Гантөмөр “Сэтгэл
төдийтний философийн арга зүйн зарим асуудал”, С.Соёлмаа “Философийн хүн
судлалын шинэ хандлага ба хүний үйлдлийн асуудалд”, Э.Хулан “Үл эцэслэгдэх
маргаан: “Хятадын философи” философи мөн үү?, Б.Ариунзул “Pramana эпистемологи:
танин мэдэхүйн харилцааны хоёрдугаар эрэмбийн онол ба йогачара философи”; “Улс төрийн эдийн засгийн ухаан” хэсэгт “Мөнгө
зээлийн харилцааны гол зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”; “Социологи” хэсэгт Ц.Пүрэв, П.Бямбадорж
нарын “Хөдөлмөрийн зах зээлд оролцохуй ба тусгаарлагдахуй”, Б.Батхишиг “Ахмад
настны социаль асуудлуудын судалгааны арга зүйн болон зарим үр дүн”,
Ц.Цэцэнбилэг, Ц.Уянга “Гэр бүлийн амьдралын мөчлөг, шинж байдал”, Ж.Батжаргал
“Ахмад настны нийгмийн харилцаа, нийгмийн капиталын байдлыг судлах нь”,
О.Баасантогтох “Ковид-19: иргэдийн амьдрал, амьжиргаанд тулгарч буй бэрхшээл”,
Ё.Ундрал “Ахмадын нийгмийн статусын онцлог болон ялгаварлан гадуурхалт”,
Д.Номун-Эрдэнэ “Хүмүүсийн эдийн засгийн байр суурийг хэрэгцээний үүднээс шинжлэх
боломж”, Ж.Пүрэвханд, Б.Азбаяр “Ахмад
настны эдийн засгийн нөөц ба түүнийг тооцох аргачлал”, Н.Мөнхбат “Залуусын амиа
егүүтгэх үзэгдэл, түүнд хийсэн шинжилгээ”, Н.Эрдэнэбаяр “Монгол Улс дахь
үндэстний цөөнх тува сурагчдын өмнө тулгамдаж буй зарим асуудал”; “Улс төр судлал” хэсэгт Д.Болд-Эрдэнэ,
Б.Мягмарцэрэн нарын “Улс төр, улс төрийн тогтолцооны үзэл баримтлал /судалгааны
тойм/, О.Хатанболд “Цахим ардчиллын үзэл санаа: асуудал ба шийдэл”, Ц.Ганболд,
С.Жавхлан “Монгол Улсын Их хурлын гишүүнийг сонгогчдын саналаар эгүүлэн татах
асуудлыг шинжлэх нь”, А.Хишигдаваа “Монголчуудын төрт ёс ба улс төрийн
хошуучлалын түүхэн уламжлал”, О.Хатанболд, Д.Энхболд “Тогтвортой хөгжилд
иргэдийн оролцоо, итгэлцлийг бүрдүүлснээр хүмүүн капиталыг бэхжүүлэх нь”; “Шашин судлал” хэсэгт Б.Бадрах “Үүслийн
тухай бурхан Буддагийн номлол, шинжлэх ухааны зарим онолуудын эсрэгцэл ба
эелдэл” сэдвээр өгүүлэл нийтлэгджээ.
Тус
цувралын ерөнхий редактор Б.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Б.Ариунзул,
редакцын зөвлөлийн гишүүнээр академич Г.Чулуунбаатар, академич С.Нарангэрэл, профессор
Ч.Ган-Өлзий, А.Цанжид Б.Даш-Ёндон, Б.Батхишиг, М.Гантуяа, дэд профессор Ц.Цэцэнбилэг,
доктор О.Хатанболд, М.Батаа, Ж.Энхбаяр, Оросын ШУА-ийн Сибирийн салбарын
МТБСХ-ийн доктор Дамдин Бадараев нар ажиллаж байна.