ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого
судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч академич, эдийн засгийн
шинжлэх ухааны доктор (Sc.D.) Б.Батхишигийн бичсэн “Монгол Улсын эдийн засгийн асуудал” хэмээх 3 боть номын “Бодит
эдийн засаг” хэмээх I боть /28.7 х.х./ 2023 оны 12 дугаар сарын 7-нд хэвлэгдэн
гарав. Философийн хүрээлэнгийн эрдэм Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж,
хэвлүүлэхийг зөвшөөрсөн уг ном 5 бүлэгтэй. Үүнд:
I бүлэг. Бодит эдийн
засгийг судлах онол, арга зүйн асуудал
II
бүлэг. Монголын аж үйлдвэрийн салбар
III
бүлэг. Хөдөө аж ахуй
IV
бүлэг. Барилга, дэд бүтэц, худалдаа, үйлчилгээ
V
бүлэг. Хөдөлмөрийн зах зээл
Энэ номонд бодит эдийн
засгийн салбаруудын өнөөгийн байдал, бэрхшээл, хүндрэлтэй асуудлуудыг
тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаарх санал, бодлоо илэрхийлжээ.
Номыг академич Т.Дорж, А.Бакей нар хянан
тохиолдуулсан байна. Ном хэвлэх зардлын дийлэнхийг ШУТСийн Судалгааны үндсэн
чиглэлийн 2023 оны санхүүжилтээс(ШУСҮЧ-2023/231) гаргажээ.