“СОЦИОЛОГИЙН ӨГӨГДЛИЙН ОЛОН ХЭМЖЭЭСТ СТАТИСТИК ШИНЖИЛГЭЭ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ
СУРГАЛТЫН ГАРЫН АВЛАГА SPSS”
БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.
Доктор (Ph.D) Ц.Пүрэвийн бичсэн “Социологийн өгөгдлийн олон
хэмжээст статистик шинжилгээ (төгсөлтийн дараах
сургалтын SPSS гарын авлага)-ыг 2024 оны 04 дүгээр
сарын 12-нд Философийн хүрээлэнгийн Социологийн салбар, Идэр их сургуулиас хамтран
эрхлэн гаргав.
Энэхүү бүтээлд нийгмийн мэдээллийг SPSS программ ашиглан индекс, кластер, хүчин зүйлийн болон регрессийн шинжилгээ хийгээд
бүлэглэгдсэн хувьсагчийн гол хэсгийн шинжилгээ, шугаман бус каноник корреляци
зэрэг олон хэмжээст статистик аргаар задлан шинжлэх аргачлалыг
социологийн судалгааны баримт өгөгдөлд тулгуурлан авч үзсэн.
Эл бүтээл социологийн өгөгдөлд
шинжилгээ хийхэд олон хэмжээст статистик аргыг зохистой сонгож хэрэглэх, гарсан үр дүнгийн статистик
учир утгыг зөв ойлгож, социологийн үүднээс тайлбар хийхэд туслах хөтөч, чиглүүлэгч тань болох болно.
Нийт 12.6 хэвлэлийн хуудас,
10 бүлэг, ном зүй, хавсралтаас бүрдэнэ. Хавсралтад математик-статистикийн зарим
нэр томъёог англи монголоор
оруулсан.
ШУА,
Философийн хүрээлэн, Социологийн салбарын
эрхлэгчийн
үүрэг гүйцэтгэгч Ж.Батжаргал