С.Соёлмаа. Философийн үндсэн мэдэгдэхүүн
С.Соёлмаа. Философийн үндсэн мэдэгдэхүүн

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) С.Соёлмаа “Философийн үндсэн мэдэгдэхүүн” /УБ.:Соёмбо принтинг, 2020/ хэмээх ном хэвлүүллээ. Номыг академич, философийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Г.Чулуунбаатар редакторлажээ.

Энэхүү ном нь философийн үүсэл ба хөгжил, орчин үеийн философийн урсгал чиглэлүүд, салбарууд, Монголын философи сэтгэлгээний түүхэн тойм гэсэн хэсгүүдээс бүтэж байгаа болно. Орчин үед ихээхэн анхаарал татаж байгаа хүний оршин ахуй, танин мэдэхүй, үнэлэмж, соёл, урлаг, шинжлэх ухаан, шашны зэрэг асуудлыг хөндөж, эдгээр үзэгдэл ойлголтын мөн чанарыг эртнээс өнөө үе хүртэлх философичдийн үзэлд тулгуурлан, судалгааны өргөн хэрэглэгдэхүүнд тулгуурлаж бичсэн байна.


Бусад мэдээлэл